Энэ сарын 13-наас дараах байршилд халуун ус хязгаарлана

shower-water-flow

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 13-наас буюу ирэх даваа гарагаас зургаадугаар сарын 23-н хүртэл Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

“УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний “0″ зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм.

7(22)


URL:

Сэтгэгдэл бичих