Д.Загджав таван мянган сонгогчоо төрийн ордонтой танилцуулна

УИХ-ын гишүүн Д.Загджав ирэх сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд эхэлчихжээ. Тэрбээр тойргийнхоо таван мянган сонгогчийг ирэх арванхоёрдугаар сар хүртэл Төрийн ордонтой танилцуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр хүртэл сонгогчдын төлөөлөл нь орж ирсэн юм. Харин чуулганы танхимд тэр болгон үг хэлээд байдаггүй эрхэм түшээ Зайсангийн аман дахь иргэдийн газрын асуудлаар тэс өөр юм ярьж чуулганыг “үймүүлэв”.

Д.Загджав 2008 оны сонгуулиар Зайсангийн амны айлууд буюу Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны иргэдэд одоо суурьшиж байгаа газрыг нь өмчлүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ тараасан билээ. Гэвч эл газрыг нь БОАЖЯ-наас “Монос групп”-т олгоод байгаа. Үүнээс болоод тус хорооныхон хөөгдөж туугдсаар байгаа билээ. Харин энэ асуудлыг эрхэм гишүүн хэрхэн шийдэх юм бол доо.

wikimon


URL:

Сэтгэгдэл бичих