Буянт-Ухаад хоёр машин мөргөлдөж, нэг нь онхолджээ

Буянт Ухаа I хорооллын орчимд авто осол гарч, нэг машин онхолджээ. Тодруулбал, өнөөдөр 16:30 цагийн үед Нийслэлийн ХУД-ийн Буянт-Ухаа I хорооллын урд замд хоёр машин мөргөлдөж, нэг машин нь онхолдсон байна.

Ослын улмаас нэг хүн бэртсэн бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Одоогоор Замын Цагдаагийн Албаныхан ослын газарт ажиллаж байна.

Буянт-Ухаад хоёр машин мөргөлдөж, нэг нь онхолджээ

Иймд, Замын цагдаагийн албанаас техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэх орчин хангалтгүй үед гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт анхаарууллаа.

eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих