Цагдаа нар амиа хорлохыг завдсан охиныг аварчээ

125106

Зургадугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цахилгааны өндөр хүчдэлийн шугам дээр 17 настай охин авирч амиа хорлохыг завджээ. Улмаар тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа Мөнхбат, Пүрэв-Очир нар амиа хорлох гэж байсан охины амь насыг аварсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих