Тамхины хэрэгт холбогдосон А.Батсайханы талаар мэдээлэл өгнө
ОХУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашдаг А.Батсайхан тамхины хэргээр Польш улсын хил дээр саатуулагдсан талаар бид мэдээлсэн. Тэрбээр өмнө нь Польш улс дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан бөгөөд эх сурвалжууд түүнийг Польш улсад ажиллаж, амьдарч байхдаа хууль бус зүйл хийсэн нь түүнийг баривчлах шалтгаан болсон гэж мэдээлж байгаа.
Түүнийг саатуулагдсан талаар Гадаад харилцааны яам үгүйсгээгүй ч өдий хүртэл тодорхой мэдээлэл хэвлэлийнхэнд өгөөгүй байсан юм. Харин өнөөдөр 15.00 цагаас А.Батсайханы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна.
Б.Тэлмэн
URL:




