Супер хурдан автобус нийтийн үйлчилгээнд гарна

Сансрын нисгэгч асан Ричард Брансон Супер хурдан автобус зохион бүтээжээ. Түүний энэхүү бүтээлийг Лас Вегас,  Дубай, Абу Дали, Нидерланд гэх зэрэг газрууд сонирхож байгаа гэнэ. 15 метрийн урттай энэ хүлэгт орчин үеийн галт тэрэгний хурд, тав тух болон автомашин шиг уян хатан байдал байгаа ажээ. Тусгай зориулалтын хурдны зам дээр 250 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Гэхдээ дан ганц тусгай зам дээр яваад зогсохгүй мөн хойд дөрвөн дугуй нь ч гэсэн эргэдэг учраас  хотын замд ч маневрлэх чадвартай аж. Хамгийн гол нь цахилгаанаар ажилладаг юм байна. Дээд хурдандаа хүрэх үед газраас 7 см өндөртэй байдаг ба хотын замд явахад 43 см өргөгддөг. Зохион бүтээгч нь энэ автобусаа ойрын таван жилийн дотор гаргах санаатай байгаа гэнэ.

энд дарж бичлэгийг үзнэ үү!!!


URL:

Сэтгэгдэл бичих