“Mila Moda” загварын товчооны захирал дизайнер Ганчимэг: “Монголд анх удаа VIP Fashion Party болох гэж байна”.

Сур: Сайн байна уу? Өөрийгөө болон “Мила Мода”-г уншигчиддаа танилцуулна уу?

-          Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.  Намайг Ганчимэг гэдэг. Мила Мода салоныг нээгээд 5 дахь жилдээ одоог хүртэл маш амжилттай ажиллаж байна.

Сур: Танай загварын товчоо яг ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Бусад газраас онцлох онцлог давуу тал юу байна вэ?

-          Манайх бүх төрлийн хувцсыг захиалгаар хийж үйлчилдэг. Бусдаас ялгарах гол онцлог нь гэвэл хуучирсан хувцас буюу загвар муутай хувцсыг шинэчлэн загвар өөрчлөлтүүдийг нь хийдэг байгаа. Энэ талаараа хүмүүс бас арай илүү таньдаг байх. Ихэнхдээ үслэг эдлэл, савхи, булга гэх мэт янз бүрийн ангийн арьсан эдлэлүүдийг засч раземарт оруулж загвар өөрчлөлтүүдийг хийж өгдөг. Мөн төрөл бүрийн гоёлын даашинз, гар ажиллагаатай чимэглэл шигтгээнүүдийг хувцсан дээр чимэглэж  оёж хатгадаг.

Сур: Танай “Мила Мода” бас “Гоёл”-д их орж байсныг мэдэх юм байна. Ер нь хэр амжилттай оролцож байв? Энэ жилийн “Гоёл”-д оролцох уу?

-          Манайх “Гоёл”-д 2007 оноос эхлээд тасралтгүй 5 жил оролцсон. Энэ хугацаанд амжилттай оролцож, тэргүүн байр, тусгай байруудын хэд хэдэн шагнал авч байсан.

Энэ жил бол манайх өөрсдийн бие даасан загварын шоугаа хийх гэж байгаа тул “Гоёл”-д оролцох завгүй л байна.

Сур: Шоу гэснээс хийх гэж байгаа шоуныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа өгөхгүй юу? Бусад шоунаас юугаараа ялгаатай вэ?

-          “Мила Мода” загварын товчоо үүсгэн байгуулуулагдсаны 5 жилийн ой нь болж байгаатай холбогдуулан өөрсдийн үйл ажиллагааг бусдад таниулах мөн 2012 оны гоёлын даашинзны чиг хандлагыг тодорхойлсон “Fashion Party” зохиох гэж байгаа. “Fashion Party” гэдгийн гол онцлог нь гэвэл шинэ жилийн бүхэл бүтэн арга хэмжээ болох юм. Ирсэн зочид нь бүгд ёслолын хувцастай ирэх буюу бүсгүйчүүд нь гоёлын даашинзаар гоёно. Тэр дундаасаа бид зочиддоо хамгийн дэгжин хувцасласан бүсгүйчүүдийн номинаци дэвшүүлж цом өргөмжлөл “Мила Мода” салоноор гоёлын даашинз хийлгэх эрх бэлэглэнэ. Мөн азтай зочид шалгаруулж шоунд оролцсон даашинзныхаа дээжээс бэлэг болгон өгнө. Ер нь маш олон сюрпризүүдийг бэлдсэн байгаа. Тэр бүрийг дэлгээд ярьчихаар сонирхолгүй болчих байх. Ямарч байсан ирсэн зочдыг уйдаахгүй чөлөөтэй уур амьсгал бүрдүүлэх талаас нь бид маш их анхаарч ажиллаж байгаа.

Сур:  Тэгвэл энэ шоу маань нилээн өвөрмөц талруугаа болох юм байна. Хамрах хүрээ нь ямар байх вэ? Такс нь ямар үнэтэй зарагдаж байгаа юм бол? Хаанаас авах боломжтой вэ?

-          Тийм. Өвөрмөц талруугаа олон олон сонирхолтой хөтөлбөрүүд бэлдэгдэж байгаа, хамтлаг дуучдын мэндчилгээ,  хүндэтгэлийн зоог барихдаа хүртэл сонирхолтой байлгах талаас нь бодолцсон.

-          Хамрах хүрээ гэвэл ер нь бид VIP гэсэн байгаа. Мэдээж олны танил урлагийнхан, улс төрчид бизнесменүүд байгаа. Хамгийн гол нь элит гэр бүлүүдийг урьж байгаа. Бас нэг нууц гэвэл манайх загварын компани учраас өөрсдийнхөө зүгээс хамгийн  Fashion хос шалгаруулж өөрсдийн шагналыг гардуулна. Таксны үнийн хувьд тодорхой хэмжээний үнэтэй байгаа. Мэдээж монголын элитүүд цуглах өндөр зэрэглэлийн party юм чинь. Гэхдээ зочид маань ямарч байсан төлсөн таксныхаа үнэнд тохирсон үйлчилгээ үзүүлбэр, хүндэтгэлийг сэтгэлдээ нийцтэл авч чадна гэдгийг манай зүгээс амлаж байна. Такс авахыг хүссэн хүн 99114006, 55159866 дугаарлуу залгахад болно. Бид үнэгүй хүргэж өгөх болно.

Сур: Тэгэхээр бас шинэ жилийн бүхэл бүтэн арга хэмжээнд залуучууд маань гэргийгээ дагуулаад нэг үдшийг олон зочидтой өнгөрөөхөд бас татгалзахгүй дуртай байх байхаа тэ.

-          Ер нь бол залуучууд, том бизнесмен, улс төрчид маань шинэ жилээр маш олон арга хэмжээнд уригдаж очдог байгаа. Тэр болгон бас эхнэр гэр бүлдээ цаг зав гаргаж чадахгүй зарим нь бүр эхнэрээ баярлуулах ч завгүй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ арга хэмжээ маань бас тэр талаас нь бодолцон үзэж нэг үдшийг хайртай гэргийдээ зориулаад хамтдаа өнгөрүүлж эхнэрүүддээ мартагдахааргүй сайхан дурсамжийг үлдээх байх.

Сур: Танай загварын товчоо ер нь ямархуу үнэ ханштай байдаг вэ? Зарим очиж үзээгүй хүмүүс бас байгаа л байх. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-          Ямар нэг юм чанараа дагаад үнэтэй байдаг. Бид бол чанар өнгө үзэмжийг эрхэмлэдэг. Манайхыг мэдэхгүй хүн мэдээж их байгаа. Тэдэнд хандаж “Манайхаар нэг ирээд үйлчлүүлээд үзээрэй” л гэж хэлмээр байна. Гар ажиллагаа, урлал талруугаа түлхүү ажилладаг болохоор бас ганган чамин хээнцэр загварт дуртай хүмүүс ихэвчлэн ирж үйлчлүүлдэг. Ихэнхдээ бид авангард талруугаа хувцаснуудыг урлах дуртай.

Сур: Дизайнер болгон өөрийн гэсэн стил имижтэй байдаг. Хийгдсэн хувцаснаас нь харахад л “энэ тэр брэндийн хувцас байна” гээд тодорхойлдог ч хүмүүс байдаг. Өөрөө яг ямар стилээр дагнадаг вэ?

-          Миний стил бол авангард. Би оюутан байхдаа загварын шоунд орохдоо дандаа авангард стилээр загвараа гаргадаг байсан. Одоо ажил дээр гараад ирэхээр тэр бүр өөрийнхөө хүслээр юм хийгээд байж бас болохгүй юм байна шүү дээ. Үйлчлүүлэгчдээ тохирсон хувцсуудыг гаргах хэрэгтэй байдаг болохоор. Ер нь дизайнер хүн ямар нэг шоун дээр л өөрийнхөө санааг бүтэн гаргасна хувцсуудыг хийдэг болохоор загварын шоунуудад их оролцож өөрсдийгөө бусдад нээж байх хэрэгтэй юм шиг санагддаг.

Сур: За бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Удахгүй болох шоунд чинь амжилт хүсье.

-          Та бүхэнд бас маш их баярлалаа. Бүгдэд нь ажлын амжилт хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих