Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нар Facebook party хийж Улаанбаатар хотыг Уучлаарай болтол шоудна.
Энэ баасан гарагт буюу 12 сарын 2 нд I loft клубт МАК сан өөрийнхөө нэрийг зарлаж байгаад шоу хийх сурагтай. Урилгууд нь тараагдаад Монголын үе залгамжилсан угсаа гарвал сайтай ланзгаруудын карманд орж байгаа сурагтай. Шоунаас шоу хэсч явдаг хэдэн загвар өмсөгчид хүртэл урилгатай залуу ханхүү нарлуу нүд шүдээ ирмээд “даалгачих санаатай” эелдэг байгаа гэж жигтэйхэн.
Юутай ч Монголын нүүрсний магнатын эрх хүү охин хоёр залуучууд дунд газар авах санаа агуулав уу? Эсвэл ах нь улс төр хийх шинэ санаа олсон уу? Шуугиан дэгдээх гэж зориуд ингэж зохион байгуулав уу? Юутай ч энэ партины урига эрэлт хэрэгцээ ихтэй байгаа гэнэ. Ирсэн зочин бүртээ тансаг бэлэг бэлдсэн ах дүүс жинхэнэ шоу гэж ямар байдаг, баячууд хэрхэн шоудаж чаддагийг харуулах гэнээ.
Монголын хамгийн шилдэг сэтгүүлүүд болох Соронз, Гранд, UPTOWN-н эзэд зурагчидаа тусгай даалгавар өгч тусгай дурангаа бэлдэж хэд хэдэн зурагчин оруулаж папарац хийх үүрэг хатуу өгч байгаа гэнээ.
Энэ үдшийн хамгийн хүндтэй Facebook – чин Мэргэжилийн сумогийн их аварга Д.Дагвадорж улс төр бизнесийн 30 настануудыг бүрэн хамрана хэмээн урилга тараагчид нь баттай хэлж, толгой сэгсэрч байгаа гэнээ.
URL:




