Бүдүүн яндантай авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбатар хотын гудамж талбайгаар чанга дуутай, бүдүүн яндантай машинууд цөөнгүй явдаг. Хотын хөдөлгөөнд оролцож буй эдгээр машинууд иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, айлгаж цочоодог гэсэн гомдол Замын цадаагийн газарт байнга ирдэг байна. Тиймээс замын цагдаагийн газраас Хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 25.5-д заасны дагуу эдгээр машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор болжээ. Тодруулбал, бүдүүн яндантай машинуудад захиргааны арга хэмжээ авч эхэлсэн байна. Хэрвээ захиргааны арга хэмжээ аваад байхад хотын гудамжаар давхилдсан тохиолдолд жолоочийн эрхийг нь хасах арга хэмжээ авах гэнэ. Мөн улсын дугаараа янз бүрийн аргаар чимэглэж, гэрэл, шигтгээ хийсэн машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Түүнчлэн цаасан, хулдаасан хэвлэлээр улсын дугаар хийсэн зөрчил их байгаа аж.

С.Цэрэнбямба


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих