Хөшөөт хөшиж тэмцэгчид болон хувь нийлүүлэгчид нь хаачив?

Хөшөөтийн уул уурхайг хамгаалж бас цөөхөн ч гэсэн хүмүүс тэмцсэн билээ. Тэдний нэг нь Элгэн сутай ТББ-ын тэргүүн Бямбасүрэн багш юм. Тэр тууштай тэмцлийг үргэлжлүүлж нэг биш удаа Ховд болон Улаанбаатарт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан билээ.

“Бид дэндүү цөөхүүлээ байгаа ч бидний талд ариун үнэн байгаа юм. Бидний эсрэг тэмцэгчид дандаа мөнгөнд автагдчихаад мунгинасан юм ярьж байна. Үнэн ялах цаг заавал ирнэ” гэж хамгийн сүүлчийн удаа Улаанбаатар хотноо хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдсэн билээ.

Энэ хэвлэлийн бага хурлын дараахан төрөлх нутагтаа очиж тэмцлээ үргэлжлүүлж байсан боловч удалгүй зуурдаар нас барсан. Мөн Хөшөөтийг учир битүүлэг байдлаар, учир битүүлэг гадны компани ашиглахын эсрэг тэмцсэн хүн бол Монгол улсын ардын эмч Жав гуай.

Саяхан тэрээр мөн зуурдаар өнгөрч, түүний сүнсийг номхотгох олон суварга босгох тухай яриа гарлаа. Хөшөөтөд учир битүүлэг байдал үргэлжилж байна. Хөшөөтийг бид мэдэж байна. Хөшөөт Монголд агуу их аз жаргал авчирна хэмээн орилолдож байсан нөхдүүд Хөшөөтөөсөө хөөгджээ.

Тэднийг Англи ч юм уу, Австрали ч юмуу ноёд нь хөөсөн байна. Хөөгдчихөөд нэрлэхсэндээ нэг хэсэгтээ чимээгүй алга болж, хордож үхэх шахахдаа далдуур хор найруулж байгаа бололтой.

Хөшөөтийг ийнхүү учир битүүлэг зарснаар яруу сайхан төгс төгөлдөр гайхамшигт сайхан байгальтай ховд аймгийг зарах худалдаа наймааны эхлэл тавигджээ. Увсын хотгорын нэрийн дор Увс аймаг, Алтайн хүдрийн нэрийн дор Говь-Алтай аймаг, Айвенхоу Майнз нэрийн дор Өмнөговь аймаг, Хөөтийн уурхайн нэрийн дор Дундговь аймаг. Дулааны цахилгаан станц барих нэрийн дор БНХАУ-ын баян гэр бүлийн нэг Ли Пиний охины компаниар Завхан аймаг тус тус худалдадагдаад байна.

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих