РОНАЛДО дубль хийж РЕАЛ хожлоо

c7u2w0lo1zЕвропийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн шилдэг найман багийн тулаанууд эхэллээ. Энэ шатны онцлох нь болох Испанийн эзэн хааны баг Реалмадрид Италийн Ювентус багуудын тоглолт 4 сарын 3-ны өдөр явагдаж дэлхийн шилдэг тамирчин Роналдо гялалзаж 3:0-ээр яллаа.

РОНАЛДО дубль хийж РЕАЛ хожлоо Arslan.mn

Тоглолтын нэгдүгээр үеийн 3 дахь минутанд Роналдо эхний гоолыг оруулж багтаа тэргүүлэл авчирсан. Тэрээр шийдвэрлэх хоёрдугаар үеийн 67 дахь минутанд Роналдо унаж татаж гоолдсоноор багийхаа тэргүүллийг баталгаажуулсан.

Улмаар 72 дахь минутад Марсело гоолдож энэ тоглолтын цэг тавьсан юм. Энэ тоглолтын 66 дахь минутанд Ювентусын довтлогч Пауло Дибало улаан картаар торгуулсан нь багтаа муугаар нөлөөлсөн.

Тэрбээр аваргуудын лигийн 10 тоглолт дараалан гоол оруулсан цор ганц тоглогчоор бүртгэгдэж, нэгэн шинэ рекорд эзэмших болж байгаа юм.

Сонирхуулахад энэ багууд өнгөрсөн жилийн шигшээ тоглолтод таарч Реалмадрид илүүрхэж байсан билээ.

Эх сурвалж: Sportlife


URL:

Сэтгэгдэл бичих