Б.Тулгыг суллалаа
“Улаанбаатар таймс” сонин,”Өргөө” зочид буудлын хувьчлалын хэргээр саатуулагдаад буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг өчигдөр суллалаа.
Түүний цагдан хоригдох хугацаа дууссан аж.
Б.Тулгыг суллах ёстой гэсэн шаардлагыг “Шударга ёс” хуульчдын эвслийнхэн өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн юм.
Тэд “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын хувьчлалын хэрэгт яллагдагч байсан Л.Сэргэлэнгийн мэдүүлгээр Б.Тулгыг хилсээр яллах гэж байна.
Хууль бус үйлдлийг Ц.Нямдоржийн захиалгаар УМБГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр болон мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонжаргал нар гардан гүйцэтгэж байна” гэж мэдэгдээд байсан юм.
Ц.Батболд
URL:







