Т.Баасансүрэнгийн үүрэг Б.Галааридад шилжлээ

“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” нэрээ бас удирдлагаа солив.

Бүтэн өдөр, шөнө үргэлжилсэн XV их хурлаар зохиолч, сэтгүүлч Б.Галаарид үйлдвэрчний чиг баримжаатай уг ТББ-ыг удирдахаар болж Т.Баасансүрэн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо.

Сүүлийн саруудад шүүмж үгс нэлээд дуулах болсон энэ эрхэм цаашид ямар ч сонгуульт албан тушаалд нь нэрээ дэвшүүлэхгүй, өөрийнх нь туршлага, мэдлэгийг хэрэгтэй гэж үзвэл зөвлөх байдлаар ажиллаж болох юм гэж байсан.

Мөн байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, хоёр дэд ерөнхийлөгчид “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат, “Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Шаравдорж нар сонгогдов. Мөн Хяналтын зөвлөлийн долоо, Гүйцэтгэх хорооны 19 гишүүнийг сонгов.

Энэ удаад мөн “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хорооны санал, шаардлагын дагуу зохион байгуулагдсан Их хурлаар байгууллагын шинэчилсэн дүрмээ батлав. Хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс боловсруулсан дүрмийн өөрчлөлтүүдтэй холбоотой шүүмж, саналууд ихээхэн байсан юм. Гэхдээ хуралдаанаа нэг өдөрт багтаах учиртай тул дүрмээ зүйл, заалт бүрээр нь хэлэлцэлгүй, нэгдсэн байдлаар оролцогчдын санал, бодлыг сонсоод, батлах эсэх талаар нэгдсэн санал авч батлав.


URL:

Сэтгэгдэл бичих