Дахиад л стандарт бус…

Автомашины дугаар стандарт бус байна гэж Замын цагдаагийн газар, авто тээврийнхэн замдаа таарсан машины дугаарыг дураараа хурааж байна. Стандарт бус байгаа нь гарцаагүй үнэн л дээ. Ду­гаа­рын тэмдгийн үсэг, тоо, хүрээ нь өнгийн бэл­дэц дээр товойлгосон, өн­гөөр ялга­сан хийцтэй байх ёстой гэсэн үндсэн шаард­ла­гаа­саа хазайсан учраас ху­раа­хад нь буруутгах юм алга.

Автомашины дугаа­раас эхтэй энэхүү стандарт бус гэх үг газар авч халд­вар­ласаар стандарт бус Засгийн газар хүртэл бай­гуулагдав. Ийм Засгийн газраас стандарт бус шийд­­вэр гардгийг сүү­лийн гурван жил гаруйн хугацаанд хангалттай но­толж байна. Тэр ч бүү хэл, стандарт бус авлигын хэр­гийг мөрдөгч олноороо “төрөх” боллоо. Халдвар­лаж байгаа нь энэ. Тод­руул­бал, “хүн хэлмэгдүү­лэх­гүй, хуулийн хүрээнд ажиллана” гэдгээ батлан тангарагласан АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дар­га Б.Хурц нар стандарт бус мөрдөгчийг олноор нь тө­рүүлж буй хэрэг юм. Тэд АТГ хэмээх газрыг хүн танихтайгаа болтол нь цаг наргүй ажиллаж ирсэн мөрдөгч, гүйцэтгэх ажилт­ныг нэг л өдөр хоморголон халчихаад оронд тэтгэв­рийн өвгөн эсвэл амны салиа нь арилаагүй за­луус­аар сэлгэж байна.

Хомор­голон халсан үйлдлээ Н.Ганболд нэгэн хэвлэлд ярихдаа “Найман хүнээ халсан юм биш, цомхот­голд оруулсан. Тэгээд ч тэр хүнийхээ цаашдын хувь заяаг нь бодолцож цагдаад нь эргүүлэн өгөх тухай ярьж байна. Зургаан сарынх нь цалинг нь өгч байгаа” хэмээн бахдангуй ярьсан байна лээ. Хүнийг ажилгүй болгочихоод зургаан сарынх нь цалинг юун сүрхий тодотгоо вэ. Тэрээр найман хүнээ цомхотгосон гэх ч нэдэр дээрээ халагдах тушаал гардсан залуусын тоо 20 хүрээд байна. Ямар үндэслэлээр халав гэхээр ердөө энгийн. Шалгалт авсан, тэгэхэд унасан гэж хариулах. Хэн ч дургүй нэгнээ халснаа шалгалт нэрээр бамбайлан халхав­чилж болно. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө улстөрч Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуро­роор томилог­доод удаагүй байхдаа прокурорын бай­гууллагад сэлгээ хийснийг санаж байна. Гэхдээ хөөрхий минь Н.Ганболд, Б.Хурц нар шиг ингэж хоморголон халаагүй. Даргыг цэрэг болгож, цэргийг дарга болгож өөрчилснөөс биш хүний ажил, амьд­ралыг орвон­гоор нь өөрчилж  албанаас нь хөөгөөгүй юм.

Гэтэл АТГ-ын дарга нар ярвигтай бөгөөд амаргүй “шинэ” албанд хоёргүй сэтгэлээр зүтгэ­сэн залуу­сыг ад үзсэн нь энэ. Авлигатай тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлд ингэж заасан байна. Авлигатай тэмцэх газрын зохион байгуулал­тын бүтэц, орон тоог УИХ-аас батална гэж. Ингэхийн тулд халж, сэлгэхээсээ 45 хоногийн өмнө УИХ-д мэдэгдэх учиртай.

Гэтэл удирд­лагаар нь томилог­доод хаалгаар нь шагайв уу, үгүй юу “Зайлаарай” хэмээн хэл амаар дором­жилж үзэг цаас нийлүүлэн халах тушаалыг нь гаргав. Нөгөө Н.Ганболд даргын хэлсэнчлэн, цомхотгосон ажилтнаа цагдаад эргүү­лэн өгөхөөр ярилцсан гэдэг нь хэвлэлд зориул­сан үг болохоос биш үнэн бодит мэдээлэл биш бололтой дог. Учир нь цагдаагийн байгуулла­гынхан ч мөрдөгч нарт “Та нар сайн дураараа АТГ руу яваа биз дээ. Ажилд авах боломжгүй” гэсэн хариултыг өгөөд байгаа гэх. Мөрдөгчдөд нь ажил олдохгүй байхад нөгөө судалгаа, шинжил­гээ хариуцсан ажилтнуу­дад олдоно бүр домог болох биз. Цомхотгоно гэдэг тухайн байгууллага бүтэц бүрэлдэхүүнээ цөөлөхийг хэлнэ. Тэгвэл цомхотго­сон гэж тайлбар­лачихаад эцэст нь халагд­сан залуу­сын албанд Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл, Тагнуулын ерөнхий газраас тэтгэвэрт гарсан буурай, учраа мэдэхгүй эрх зүйчдийг олноор нь авч байгаа юм билээ. Нөгөө хэд нь өнгөрсөн мягмар гаригт тангараг өргөжээ. Тэгвэл Төрийн албаны тухай хууль гэж бий. Тухайн ажил, мэргэжилдээ сон­гон шалгаруултад тэнцэх эсэхийг нь шалгаж байж ажил албанд авах тухай тодорхой заасан. Гэтэл АТГ-ын удирдлагууд өөрсдийн гар, хөлөө албанд орсны чинь дараа шалгалт авчихъя хэмээн ихэд өгөөмөр хандаж байгаа юм байх. Энэ мэтчилэн хэвлэлийн хуудаснаа өдөр бүр АТГ-ыг тойрсон хууль бус үйлдлүүд нийтлэгдсээр байна. Энэ үед Төрийн албаны зөвлөлийнхөн ч мэдээллийг өлгөж аваад тус газарт шалгалт хийгээд сууж байх ёстой баймаар юм. Гэтэл АТГ-ын шинэ дарга нар өөрийг нь мөрдөж байсан, өмнөх даргын бууны нохой байж магадгүй гээд халсан гэх үйлдлийг нь хажуу айлын Дорж, Цэцэгээ хоёр ам зөрсөн аятай юм болгоод өнгөрч байна. АТГ-ын удирдлагууд 20 гаруй албан хаагчаа халлаа. Тэдний оронд сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн гар, хөлийг ажилд авав. Стандарт бус шийдвэрээ гэж…

Д.БОЛОРМАА

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих