Тусгай хамгаалалттай газрын дарга А.Намхайн гараас 200 гаруй лиценз “баячуудад” олгогдсон бололтой
Монголын тусгай хамгааллалттай газруудыг баруун солгойгүй бусдад зарж борлуулсан буруутнаар сүүлийн үед Тусгай хамгаалалттай газрын дарга А.Намхайг хэмээн онцлох болжээ. Хуулийг гууль болгож, тусгай хамгаалалттай газруудад зөвшөөрөл их хэмжээгээр олгогдож барилга, байшин баригдаад байгаа нь цаанаа асуудалтай байгаагийн нотолгоо.
Мэдээж үүнийг аялал жуулчлалын бааз барина гэх лицензүүдээр нүүр тахалдаг. Э Энэ ч бас гайхмаар үзэгдэл шүү. Аялал жуулчлалын бааз байгуулах нэрийн дор авсан иргэд, пүүс компаниуд нь маргаашнаас нь эхлээд л нөгөө газраа барилга барих болгож өөрчлөн, барилгын ажил эхлээгүй байж л орон сууц захиалах захилгад дарагдаад эхэлнэ.
Ядахдаа үүнд яагаад тусгай хамгаалалттай газрын асуудал хариуцах албаны удирдлага А.Намхай санаа тавьж болмоорсон доо. Одоо өнгөрсөн гээд нүдээ аниад сууж болохгүй биз дээ Хариуцлага тооцох нэгэнтэй нь тооцож ажилдаг баймаар юм. Мөн А.Намхай даргын гараас тараагдсан гэгддэг 200 гаруй газрын зөвшөөрөл Зайсанд давхардсан тоогоор олгогдсон байх юм.
Ер нь Тусгай хамгаалалттай газруудын утга учир алдагдаж, өнгө төрх нь өөрчлөгдөөд байгаагийн шалтгаан энэ хэмээн учир мэдэж хүмүүс ярьж байна. Хэмжээгүй эрхэт хаан л биш л бол бүх нийтийн өмч, бүх нийтийн хамгаалалтай газар ингэж дураараа авирлах нь ариун явдал мөн үү.
Ер нь тэгээд манай тусгай хамгаалалтын газрууд нусгай мөнгөлөгчүүдийн гарт бүхэлдээ орчихсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Өнөөдөр бид Богийн аманд хичнээн айлын тансаг хаус баригдаж байгааг иргэд мэднэ. Богд уулын их, бага тэнгэрийн амууд гээд мөнгөтэй нэгний гар хүрээгүй газар гэж алга болсон.
Гачууртад гэхэд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Оргил, “Гацуурт” группын ерөнхий захирал Л.Чинбат гээд манай төрийн томчууд, эрх мэдэлтэнгүүдийн цөөнгүй хэсэг тансаг хаусаа бариад эхнээс нь сүндэрлүүлээд босгочихсон. Сүүлдээ иргэдийн дунд мөнгөтэй л бол хаана ч газар авч болох юм байна гэсэн ойлголтыг төрүүлэн мөнгө, хуулиас дээгүүр гэх ойлголтыг өдөөсөн гээд тоочвол бидэнд тусгайлан хамгаалаад байх газар үгүйг хэлэхэд бэрх болсон байлгүй.
Худалдаа үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулах гэхээр ийм ч шалгалт, тийм ч торгууль гээд амар байлгадаггүй гэж гомдоллодог. Харин энэ мэт байгууллагын үйл ажиллагаанд тэр олон шалгалтуудаа оруулаад өгдөг ч болоосой. Хэрвээ тусгай хамгаалалттай газрын лицензийг хаа сайгүй дур мэдэн тараасан гэгдээд буй дарга, цэргүүдтэй нь шалгаад өгвөл бид тийм, ийм гэж бичиж зарим нэг хүмүүсийн уур бухимдлын хүргэхгүй нь лавтай. Монгол улс маань унаган төрхөө хадгалж үлдсэн газруудаараа алдартай. Тэгтэл одоо цөөхөн үлдсэн тусгай хамгаалалттай газарт мөнгөтэй нэгний гарт алдаад дуусчихвал Монгол гэж цээжээ дэлгэхийн хэрэг юу байна.
chuhal
URL:













