Охиныг алга болохоос өмнө хамт байсан залуусыг шалгаж эхэлжээ
Бага тэнгэрийн амны ойролцоо байрладаг “Болор туул” амралтын газраас 16 настай охин энэ сарын 4-нд алга болсон талаар манай сонин мэдээлсэн. Тус амралтын газарт Нинжсанаа охин цагаан хүрэм, хүрэн бойтгон гуталтай ирсэн гэдэг.
Тэр өдөр охины үерхдэг залуу долоон найзтайгаа төрсөн өдөр тэмдэглэхээр “Болор туул” амралтын газарт очсон аж. Найз хөвгүүнийхээ дуудсанаар охин 21.00 цагийн орчимд очжээ. Төд удалгүй охин алга болсон талаар хөвгүүд амралтын манаачид хэлсэн байна. Дараа нь үерхдэг залуу нь гэртээ харьчихсан бололтой. “Санаа зоволтгүй” гэсэн учраас манаач цагдаагийнханд мэдэгдээгүй байна. Гэтэл тэр оройдоо үерхдэг хөвгүүн нь охиныг гэртээ очоогүй болохыг мэдсэнээр эрэл эхэлжээ.
Охиныг цагдаа, дотоодын цэргийн багийнхан эрсэн ч олоогүй байна. Харин охинтой хамт байсан найман залууг сэжиггнээр татан шалгаж байгаа аж. Тэднийг бүлэглэн охины амийг хөнөөсөн байж магадгүй гэж үзэж байгаа бололтой.
URL:













