Би гомдоогvй л биз дээ

ОХУ-ын Ерєнхий сайд Владимир Путин улсынхаа хэвлэл мэдээллийн тєлєєлєгчидтэй уулзахдаа “Моск­вагийн цуурай” радиог ширvvн шvvмжиллээ.

“Би Ерєн­хийлєгч Д.Медведев­тэй Со­чид цанаар гул­гаад тун сайхан ааштай бай­сан. Гэтэл машины радиогоо асаатал шин­жээчид ёстой тэнэг, солиотой юм ярьж байв. Америкийн пуужингуудыг ОХУ-ын хилээс хэдэн км зайд байрлуулах нь чухал бус гэнэ ээ. Яагаад чухал бус гэж. Ойр бол тэд манай пуу­жингуудыг газар дээр бай­хад л онож уст­гана. Ха­рин хол бол vгvй. Энэ бол зарчмын, маш чухал асуудал. Энэ бол мэдээлэл биш. Шинжээчид АНУ-ын ашиг сонирхлын тєлєє vйлчилж байна” гэж Путин мэдэгдэв.

Путин дараа нь тус радиогийн ерєнхий редактор А.Венедиктовоос хэний тєлєє санал єгєхийг нь асуув. Венедиктов “Би 1996 оноос хойш сон­гууль єгєєгvй” гэж хариу­лахад Путин “Та надад гомдчихлоо. Гэтэл та нар єглєєнєєс vдэш хvртэл надыг баасаар булж байхад би гомдохгvй л байна шvv дээ. Vнэндээ манайх шиг хэв­лэлийн эрх чєлєє АНУ-д ч байхгvй. “Москвагийн цуу­рай” радио бол тєрийн мэдлийн “Газпром” ком­панийнх. Орос иргэдийн тат­варын мєнгєєр цалинждаг. Ийм зvйл АНУ-д хэзээ ч гарах­гvй” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих