Оюу толгойн гутал чийг татан өвчин дагуулав

Оюу толгойд 3 хүн тутмын 1 нь Хятад иргэн.

10 хүн тутмын 1 нь эмэгтэй хүн. Одоогийн байдлаар 15,000 хүн ажиллаж байгаа гэхээр маш олон тооны эмэгтэйчүүд ажиллаж байгаа нь тодорхой билээ.

Тэгвэл Оюутолгойн нормоор өгч буй гутал нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй байгааг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон хүмүүс сэтгүүлчдэд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлсэн байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ бодвол хамаагүй аминдаа арчаатай хувийн ариун цэвэр сайтай хэдий ч хэт их чийг татдаг гутланд эрүүл мэндээ өгч байгаад харамсан буй гэнээ.

Хэт өндөр үнэ, хэт муу чанар хаана байна гэвэл Оюутолгойд буйг энэ мэт олон жишээ хэлж байгаа бөгөөд уул уурхайн хүнд ажилд зүтгэж буй Монгол залуус бөөр, давсагны үрэвсэлд ихээр өртөж байгаа нь туйлын харамсалтай.

С.Данзан


URL:

Сэтгэгдэл бичих