Цаг тооны мэтгэлцээнийг аль тийш нь болгох вэ

Монгол шар зурхай, Тегс буянтын ёсны зурхай хоёрын алийг нь дагаж мөрдөх вэ гэсэн “ацмаг” сонголт Монголчуудад тулгарсаар 20 жилийн нүүрийг үзсэн ч хараахан нэг тийш болоогүй байна.

Жилийн жилд энэ асуудал цагаан сартай холбоотойгоор идэвхжиж, олны анхаарлыг татдаг. Хоёр янзын цаг тооллоор cap шинийн баярын өдөр зарим жил ганц хоёр өдреөр зарим жил сарын зөрөөтэй тохиох нь бий. Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн шар зурхайн тооллоор аргын буюу Христийн тооллын нэгдүгээр сарын 23-ны өдөр, төгс буянтын тооллоор хоёрдугаар сарын 23-нд тохиож байгаа.

Гэсэн ч хоёр талыг барьсан зурхайчид өөр өөрсдийн иш онолыг барьж маргаж мэтгэлцэх нь харьцангуй намдуу байна. Монгол шар зурхайн тооллыг баригч зурхайч М.Намсрай, Д.Мөнх-Очир нараас энэ тухай тодруулахад энэ жилийн цагаан сарын шиний нэгэн зурхайн хоёр өөр ёсны үүднээс сарын зөрөөтэй тохиож байгаа. Бид энэ асуудлыг нэг мөр болгож зарлиг гарган, хуульчилж өгнө үү гэсэн өргөх бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьчихаад хүлээж байна гэв.

1990-н хэдэн оноос ийн маргаан өрнөсен ч Монголд хүчтэй дэлгэрлийг олсон Буддын буюу шарын шашны нөлөөгөөр cap шинийн баяраа Төгс буянт зурхайн тооллоор тэмдэглэж, уг тооллыг барихыг төрийн зүгээс хөхиүлэн дэмжиж ирсэн. Гэвч ямар үндэслэлээр шарын шашны номонд дулдуйдсан төгс буянтын зурхайг дагаж, шар зурхайг үл дагах ёстойг вэ гэдэг тухайд тоймтой тайлбар гаргаж олонд толилуулсан нь өнөө хэр үгүй байна.

Зурхайч Тэрбиш нарын тооцоолон гаргадаг цаг тооны бичгээр одоо бидний дагаж мөрдөөд буй Төгс буянт шинэ зурхайн ёсыг анх 1747 онд дээд Монголын Сүмбэ хамба Ишбалжир хэмээгч зохион буй болгожээ. Зурхайч М.Намсрай нарын ярьж байгаагаар тухайн цагт ийнхүү зурхайн шинэ тооллыг зохиосон ч Монголд тэр даруйд нь дагаж мөрдөж байсангүй.

“Ер нь бол элэнц хуланц, эсгий гүрэн, Хүннү улсаас эхлээд Эзэн Чингис хааны үеийн Монгол төрийн бичиг номын мэргэн Елью Чуцайгаар дамжуулан, Хубилай хаан, Богд Жавзандамба хааны зарлигаар улбаалж өөрөөр хэлбэл, бидний мэддэгээр Хүннүгийн үеэс Богд хаант Монгол улсын үе хүртэл Монгол шар зурхайг баримтлан мөрдөж байсан” аж.

Үүнтэй холбоотой нэгэн сурвалжийн сонирхолтой мэдээг иш татвал манай тооллын 46 онд Хятадын хаан Хүннүгийн газрын зургийг хулгай хийлгэсэн нь түүнээс үлгэр авч, өөрийн улсын газрын зургийг зохиолгох зорилготой байж. Оросын эрдэмтэн Владимирцовын судалснаар Хүннүгийн газрын зургийг зохиохдоо Монгол шар зурхайн арга зүйд үндэслэн зохиожээ.

Тэрчлэн зурхайч М.Намсрайн өгүүлж байгаагаар өнөө мэдэгдэж буй түвшинд Монгол шар зурхайн анхны цаг тооны бичгийг Елью Чуцай зохиосон ба тэрхүү цаг тооны бичиг Хубилай хааны үе хүртэл мөрдөгдөж, улмаар 1280 онд Хубилай цэцэн хааны зарлиг гарч, Монгол зурхайн ёсыг хуульчлан, баталгаажуулсан байна.

Үүнээс хойш 641 жилийн дараа 1911 оны арванхоёрдугаар сард VIII Богд Жавзандамба Монгол шар зурхайг төрийн хэрэгт хэрэглэх, cap шинийг энэ тооллоор тэмдэглэж, дагаж мөрдөх тухай зарлигийг мөн гаргаж, 1912 он буюу олноо өргөгдсөний II онд Монгол зурхайн цаг тооны бичиг зохиолгон, түүн дээрээ тамга дарж үлдээсэн нь одоо Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг гэнэ.

Богд хааны үед ийнхүү Монгол шар зурхайг голлож байсан ч шашны ёсонд Төгс буянтын ёсны зурхайг хэрэглэхийг дэмжиж, зурхайн хоёр ёс хослон хэрэглэгдэж байжээ. XX зууны дунд үе гэхэд хамгийн сүүлд 1952 он хүртэл Монгол шар зурхайг хэрэглэж байсан баримт бий. Тодруулбал, намын Үнэн сонины 1952 оны нэгдүгээр сарын 27-ны дугаарт Маршал Х.Чойбалсан түүний урд өдөр нь буюу нэгдүгээр сарын 26-ны, өвлийн адаг сарын битүүний өдөр таалал болсон тухай мэдээ нийтлэгдсэн нь архивт хадгалаастай байдаг бөгөөд энэ нь Монгол шар зухайн тоололтой таардаг.

Харин төгс буянт зурхайн тооллоор бол энэ нь хоёрдугаар сарын 26-ны өдөр байжээ. Маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барсны улмаас улс даяар уй гашуу болж, билгийн улирлын цагаан сарыг тэмдэглэсэнгүй. Түүнээс хойш бараг 10-аад жил цагаан cap тэмдэглэхгүй явж ирсний дараа улс төрийн товчооны хурлаар зурхайн хоёр ёсны алийг нь сонгож хэрэглэх тухай хэлэлцсэн ба хятадтай тохирдоггүй зурхайг нь авна гэснээр төгс буянтын зурхайг хэрэглэх болж билгийн улирлын цагаан сарыг малчны баяр хэмээн нэрийдэж тэмдэглэх болов.

Ийнхүү 1960-аад оноос Монгол Улс Төгс буянт ёсны шинэ зурхайн тооллыг тасралтгүй дагаж мөрдөж ирэв. Харин 1990 оноос хойш үндэсний ухамсар сэргэснээр дээрх мэтгэлцээн жил болгон өрнөх болсон хэрэг. Олон түмний дунд нэгэнт сурсан зүйл, хоёрт гэвэл төр засаг төгс буянтын тооллоор шинэлэхийг дэмжиж байгаа болохоор тэр ёсоор нь л явъя гэсэн хандлага давамгайлсаар байна.

Зарим хэсгийн дунд шар зурхайн тоолол хятадын тоололтой таардаг болохоор онцгүй гэсэн мөчидхөн үзэл ч явсаар байна. Намсрай зурхайчийн хэлсэнчилэн элэнц хуланц, эсгий гүрнээсээ улбаатай үндэсний оюун сэтгэлгээний үр хөврөлийг хадгалсан оюуны үнэт зүйлээ ийнхүү харьцуулж, хүнийсгэж хандах нь өвөг дээдэс, улс үндэсээ үгүйсгэж байгаагаас ялгаагүй.

Тэрчилэн өнө удаан жилийн уламжпалтай Монгол шар зурхай одоо олон улсын хэмжээнд мөрдөж буй цаг тооллын систем хийгээд од эрхсийн байршил хөдөлгөөнтэй минутын зерөөгүй таарсаар байдаг нь бас нэг гайхамшиг гэж болохоор.

Зурхайч М.Намсрай сүүлийн 20 жилийн турш Монгол шар зурхайн цаг тооны бичгийг зохион үйлдэж, мөрдөж байгаа. Тэрээр цаг тооны бичигтээ тухайн жилд дэлхий ертөнцөд од эрхсийн нөлөөгеөр ямар онцлог үйл явлдууд болохыг бүгдийг тодорхойлон гаргадаг ба тэр бүхнийгээ болсон үйл явдлуудын мэдээ баримт, одон орон геофизикийн төвийн судалгаатай тохируулан баталгаажуулсаар иржээ.

Өмнө нь энэ тухай баримт сэлт олныг нотлон үгүүлж байсан. Тэрбээр өнгөрөгч 2011 онд гэхэд гуравдугаар сарын 20-нд дэлхийн улс төрийн түвшинд онцгой үйл явдлууд тохионо гэсэн нь тухайн өдөр нь Америк зэрэг хамтарсан хүчин Ливи улсыг бөмбөгдсөн, хамгийн ээдрээтэй нөхцөлд байсан Түвдийн засгийн газрын сонгуулийг Далай лам уг өдөр явуулахаар товлон явуулсан зэрэг онцгой үйл явдлуудаар илэрснийг дурьдаж болох юм.

Тэрбээр үндэсний уламжлалт цаг тооллоо сэргээн мөрдөх, улс гүрэн хийгээд ард зоны үйлс мөрд од эрхсийн зүгээс үзүүлж буй НӨЛӨ8ЛЛИЙГ зевөөр тооцоолон тогтоож тухай бүр хэрэг тустай арга хэмжээ авч байх боломжийг буй болгох гэхчилэн чухал шаардлагын үүднээс Монгол шар зурхайн цаг тооллыг баримтлагч зурхайчид Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан нь хараахан хариу ирээгүй байгаа ажээ.

Г.Төрмөнх
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих