Иракт эмх замбараагүй байдал даамжирчээ
БАГДАД. /BBC/. Иракийн Засгийн газрыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглаан нийслэл Багдад хотод өнгөрсөн ням гарагт үргэлжилж, жагсагчид Багдад хотын гол гудамжуудын зам тээврийн хөдөлгөөнийг саатуулсан байна.
Өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс хойш Иракийн олон арван мянган иргэн ажлын байрыг нэмэгдүүлэх, авилгыг таслан зогсоох зэргийг шаардан жагсаж байгаа юм. Тухайн үеэс хойш жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхний дунд үүссэн мөргөлдөөний улмаас 250 гаруй хүн амиа алджээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL:














