Доктор П.Нэргүй: 1990 он хүртэлх социалист бус, далд колони улс
Бид “Хөх толбо” сонины 2012 оны эхний дугаарт 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулж энэхүү Үндсэн хуулийн хэрэгжилт болон түүний үр дүнг судалж уншигч олондоо толилуулсан. Ардчилал нэртэй дээрх Үндсэн хууль нь 1960 оны социалист Үндсэн хуулийн нэгэн адил хэрэгжиж чадаагүй гэдгийг бид сонордуулж хэлсэн билээ. Хэрэв 1960 оны социалист Үндсэн хууль марксизмленинизмийн хүчит сургаальд түшиж зохиогдсон бол 1992 оны Ард-чилсан хэмээгч Үндсэн хууль нь олон ургальч үзлийн цуглуулгын үр дүнд боловсрогджээ.
1924 оны Үндсэн хууль, 1940 оны Үндсэн хууль, 1960 оны Үндсэн хууль гурав нь марксизмленинизмийн зарчмын томъёоллуудад суурилж, Монгол Улсын түүхэн онцлогуудыг харгалзаж бичигдсэн ч гэсэн дээрх гурван Үндсэн хууль амилж чаддаггүй үлдсэн гэлтэй. 1924-1990 онд буюу 66 жилийн туршид капиталист биш нийгэм ч, социализмын үндсүүд ч, социализмыг байгуулж дуусгах том зорилт ч огт биелээгүй.
Дээрх агуу зорилтуудын цаана, эдгээр зорилтын халхавч дор Монгол Улсыг далд колони улсын төвшинд гэлдрүүлж байсан нэгэн аймшигт хандлага гурван Үндсэн хуулийг дамжиж эдгээр Үндсэн хуулийн цаана, далдуур амилж байсан гэдгийг бид бүхэлд нь цэгнэж, энэхүү хандлагыг далд колониалист замнал гэж нэрлэж байгаа.
Манай улсыг социализмаас капитализм руу шилжсэн гэж олонхи улс төрчид бас эрдэмтэд, судлаачид өнөөг хүртэл дүгнэсээр байгаа. Бас Монгол Улсыг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж орсон хэмээн дүгнэж явдаг хүмүүс ч цөөнгүй бий. Бид бас цаг ямагт зах зээлийн шилжилт гэсэн томъёололтой сүүлийн хорь гаруй жил байнга учирсаар байгаа.
Үүгээр бид юуг хэлэх гээд байна вэ гэвэл манай улс төрчид болон судлаачид түүхэн замналын талаар, нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжих асуудлаар цогц үзэл онолгүй гэлдэрч явсныг харуулах гэсэн юм. Марксизм-ленинизмээс болж, шинжлэх ухааны социализмаас болж манай улс 1990 он гэхэд дампуурч их уналтанд орсон юм биш ээ.
Их Монгол улсаас 15 сая кв.км нутаг хулгайлж авсан Орос улс 1721 онд дэлхийн том гүрэн болсноо зарлан тунхагласан билээ. 1492 оноос 1721 он хүртэлх энэ хугацаанд, өөрөөр хэлбэл 230 жилийн турш Их Монгол Улсыг задлан бутаргаж, газар нутгийг нь дээрэмдэн авах бодлого маш эрчтэй явагдсан тийм он жилүүд байв. 1600-1690 онд манжууд Их Монгол улсын нутгаас таслан авах том үйлсийг эрчимтэй явуулсаар байгаад эцэст нь төв Монголыг эзэгнэлдээ оруулж амжсан.
Бид дээрх баримтыг дурьддагийн учир нь Их Монгол улсыг бүхэлд нь эзэгнэж колоничлох бодлого олон зууны турш үргэлжилсэн айхавтар хорлонт бодлого болж чадсаныг дурьдах гэсэн юм. Ийнхүү далд колониалист бодлого олон зууны турш Их Оросын шовинистуудын хүчин чармайлтаар, бас манжуудын зүтгэлээр, 1912 оноос Хятадын шовинистуудын чармайлтаар амилсаар өнөөг хүргээд байна.
Үүнтэй уялдуулж том гүрнүүдийн далд колоничлолд бүрэн нэрвэгдсэн Монгол Улсын хувь заяаг бид социализмаас капитализм руу шилжлээ гэсэн томъёоллоор, тэр тусмаа капита-лизмыг алгасаж феодализмаас социализм лугаа шилжсэн гэсэн дүгнэлтээр цэгнэн үнэлж болохгүй болчихжээ. Их Оросын шовинистууд ч, Манж Хятадын шовинистууд ч бүгдээрээ л Монгол угсаатныг хэдэн зууны турш дарлаж колоничилсоор л байна. Энэхүү колоничлол 21-р зуунд үргэлжлэх гүнзгийрэх чиглэмжтэй болчихсон.
Монгол Улс 1921-1990 онд Зөвлөлтийн үнэмлэхүй далд колони улс байсан бол 1991 оноос өнөөг хүртэл далд колони улс гэсэн статустайгаа хэвээр үлдчихээд байгаа. Бид далд колониализмыг Их Монгол улсын төвшинд, төв Монгол Улсын төвшинд зааглаж авч үздэг. Үүнтэй шүтэлцүүлж Монгол угсаатан, монгол үндэстэн хэмээсэн хоёр чухал ухагдахууныг хэрэглэж байгаа.
Бас үндэсний үзэл, үндэсний их үзэл гэдгийг ч зааглаж ярих шаардлагатай болоод байна. Үндэсний их үзлийг бид 25 сая кв.км нутаг дээр сүндэрлэж байсан Их Монгол улстай уялдуулж ярьдаг бөгөөд харин үндэсний үзэл гэсэн ойлголтыг гол төлөв 1.5 сая кв.км нутгаар хязгаарлагдсан өнөөгийн Монгол Улстайгаа холбож ярьдгийг тодруулж хэлэх нь зөв байх.
Монгол Улсын хувьд гэвэл 1991 оноос социализмаа капитализмд шилжиж ороогүй. 1990 оны гуравхан cap үргэлжилсэн Ардчилсан хувьсгал нь Монгол Улсыг Зөвлөлтийн далд колониализмаас аврах стратегийн зорилтыг дэвшүүлсэн ч нууцлаг том хуйвалдаанаас, их урвалтаас болж Ардчилсан хувьсгал зогссон гэдгийг бид байнга дурьдсаар байгаа. 1990 оны 1-р сараас монжооч зах зээлийн хувьсгал эхэлсэн бөгөөд эл хувьсгал өнөөг хүртэл тун амжилттай хэрэгжсээр байна.
Дээрх хувьсгалын ач буянаар либерал-монетар зах зээлийн бодлого Монгол Улсыг дэлхийн неоколоничлолын далд сүлжээнд оруулж чадав. Монжооч зах зээлийн хувьсгалаа бамбайлж Их Оросын шовинистууд 1991 онд эдийн засгийн нууц дайныг Монгол Улсад дэгдээж их уналтанд оруулснаар үндэсний үйлдвэрлэлийг, ялангуяа Зөвлөлтийн тусламжтайгаар байгуулсан олон чухал үйлдвэрүүдийг дампууруулсан ажээ. Монгол Улсыг зах зээлд шилжүүлнэ гэж Д.Бямбасүрэнгийн Засгийн газар монгол түмэндээ тунхаглаж байсан тийм үед Зөвлөлт гүрний өдөөсөн эдийн засгийн нууц дайн Монголын эдийн засгийг дампууруулж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Би үүнтэй уялдуулж хорё баримтыг дурьдая.
Эдийн засгийн чадал 1990 онд 8.1 тэрбум төгрөгийн үндэсний орлогоор хэмжигдэж байсан бол энэхүү чадал 1995 онд хоёр тэрбум төгрөг дээр унаж доройтсон. Үндэсний үйлдвэрлэл тав дахин багаслаа. Өөрөөр хэлбэл 2.7 тэрбум доллартай тэнцэж байсан үндэсний орлого таван жилийн дараа 670 сая доллар боллоо гэсэн үг. 1995 оны манай эдийн засгийн хүч чадал саяын дурьддаг эдийн засгийн нууц дайнаас болж 35 жилээр ухарч 1960 оны хэмжээн дээр очсон.
Эдийн засгийн нууц дайны хохирлыг зөвхөн эдийн засгийн хүч чадлын уналтаар тодорхойлохоос гадна бас нэг хүнд ногдох үндэсний орлогын үйлдвэрлэл дээр хэмждэгийг хэлэх хэрэгтэй. Бидний тооцоогоор 1990 онд нэг хүнд ногдох үндэсний орлого 1280 доллар байсан бол эдийн засгийн нууц дайны уршгаар 300 доллар болж шалдаа буусан юм байна.
Бид эдийн засгийн нууц дайны асуудлыг хэд хэдэн ярилцлагандаа дурьдсан. Саяын ийм бодит баримтыг бид нэг тогтолцооноос өөр тогтолцоо руу шилжих үед бага буурай улс тэртусмаа далд колони статустай улс эдийн засгийн нууц дайнд өртөж, үлэмж хохирол амсдагийг зориуд онцлон дурьдаж байгаа билээ. Монгол Улсыг зах зээлд шилжихтэй уялдуулж Зөвлөлт гүрэн эдийн засгийн нууц дайнаар Монголын үндэсний үйлдвэрлэлийг ингэтэл нь баллаж дампууруулна гэдгийг Монгол Ардын Хувьсгалт Нам ч, БОЗ-ын бүлэглэл ч, тэр үеийн манай том том лийдрүүд ч олж хараагүй.
Миний хувьд Монголын өвөрмөц түүхэн нөхцөлд нийцүүлж Ардчилсан хувьсгалын онол, бодлогыг томъёолж гаргасны хувьд гурван том хямралын уулзвар цэг дээр гурван лут хямралын шүтэлцээнээс хоёр агуу хандлагыг олж харах ёстой байв.
Нэг хандлага нь Монгол Улсыг далд колоничлолоос ангижруулж жинхэнэ тусгаар тогтнолын зам-налаар урагшлуулах хандлага мөн. Ийм хандлагыг зөвхөн Ардчилсан хувьсгалаар л амилуулах боломжтой гэж би үздэг байсан. Нөгөө нэг хандлага нь Монгол Улсыг далд колони улс хэвээр байлгах хандлага юм. Ийм хандлага нь гадны гурван давхар колоничлолд нэрвэгдсэн түүхэн замнал болж хувирдгийг манай улсын зовиурлаг туршлага нотолж харуулсан.
Нэг гүрний далд колоничлолоос гадны гурван давхар далд колоничлолд нэрвэгддэг агуу том шилжилт 1991 оноос эхэлж өнөөг хүртэл үргэлжилж байна. Ийм ч учраас Монгол Улсыг социализмаас капитализм руу шилжлээ ч гэнэ үү, манай орныг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжлээ гэж дэмий балай томъёолол гаргаж хүн ардын тархи толгойг эргүүлж тоголдгоо болих хэрэгтэй.
Гадны гурван давхар колоничлол 21-р зуунд Монгол Улсад төлөвшсөн хамгийн аюултай, хамгийн аймшигтай, бас сүйрэл сүйтгэлийг гааруулж, Монгол Улсыг мөхөл рүү чирж оруулдаг хямралын шүтэлцээнээс хоёр агуу хандлагыг олж харах ёстой байв.
Нэг хандлага нь Монгол Улсыг далд колоничлолоос ангижруулж жинхэнэ тусгаар тогтнолын замналаар урагшлуулах хандлага мөн. Ийм хандлагыг зөвхөн Ардчилсан хувьсгалаар л амилуулах боломжтой гэж би үздэг байсан. Нөгөө нэг хандлага нь Монгол Улсыг далд колони улс хэвээр байлгах хандлага юм. Ийм хандлага нь гадны гурван давхар колоничлолд нэрвэгдсэн түүхэн замнал болж хувирдгийг манай улсын зовиурлаг туршлага нотолж харуулсан.
Нэг гүрний далд колоничлолоос гадны гурван давхар далд колоничлолд нэрвэгддэг агуу том шилжилт 1991 оноос эхэлж өнөөг хүртэл үргэлжилж байна. Ийм ч учраас Монгол Улсыг социализмаас капитализм руу шилжлээ ч гэнэ үү, манай орныг төвлөрсөн телөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжлээ гэж дэмий балай томъёолол гаргаж хүн ардын тархи толгойг эргүүлж тоголдгоо болих хэрэгтэй.
Гадны гурван давхар колоничлол 21-р зуунд Монгол Улсад төлөвшсөн хамгийн аюултай, хамгийн аймшигтай, бас сүйрэл сүйтгэлийг гааруулж, Монгол Улсыг мөхөл рүү чирж оруулдаг нийгэмийн тогтолцоо мөн гэж бид дүгнэдэг. Монгол Улсад сүүлийн 400 гаруй жилийн туршид хэний ч анхааралд өртөж байгаагүй бас нэгэн колоничлол манай улсад амилж чадлаа. Энэ бол шарын шашинсаг колоничлол юм. Бид “Хөх толбо”-ын өмнөх дугаарт 1992 оны Ардчилсан хэмээх Үндсэн хуулийг Монголын бодит байдалтай жишиж уялдуулж хийсэн гол дүгнэлтийг дахин дурьдвал:
“1992 оны ардчилсан хэмээгч Үндсэн хуулийн хэрэгжилтийг цэгнэх гээд байгаа юм. Үнэндээ 1992 оны ардчилсан Үндсэн хууль гэдгийн цаана, аймшигт нууцлаг хөшигний цаана огт өөр үйл явцууд өрнөсөн бөгөөд эдгээр үйл явцыг товчоор дүгнэвэл Монгол Улсад гадны гурван давхар далд колоничлол нь монголчуудын сэтгэл оюуныг зад атгасан шарын шашинсаг колоничлолтой хавсарч сүндэрлэлээ гэж хэлж болно.”
Бид “Монгол Улсынхаа туүхэн замналыг цэгнэн дүгнэх явцад түүхэн том үйл явдлуудын давтамж гэсэн асуудалд онцолж анхаардаг бөгөөд энэ нь түүхэн үйл явцын чиглэмжийг тодотгоход багагүй нөлөө үзүүлдгийг хэлэх хэрэгтэй. Түүхэн үйл явдлуудын давтамжийг бид 1922-1925 он, бас 1989,1992 оноор баримжаалж авч үзэж болно. Бид 1921 оны Ардын хувьсгалыг 1924 оны 8-р сарын 31-нд зогссон гэж томъёолдог.
Ийнхүү томъёолох бодит шалтгаан байсан бөгөөд энэ нь Монгол Ардын Нам (МАН)-ын дарга Зөвлөлтийн дээд удирдлагынхны Монгол Улсад хэрэгжүүлж байсан улс төрийн бодлоготой сөргөлдөж байсантай холбогддог билээ. С.Данзанг хороосноор Ардын хувьсгал зогсов.
Ардын хувьсгал зогссоны дараа Монгол Улсыг капиталист биш замаар явуулга стратеги амилах боломжтой болов. Капиталист биш замнал нь зөвхөн тэр үеийн Зөвлөлтийн дээд удирдлагынхны халхавч байсан бөгөөд түүний цаана Монгол Улсыг далд колоничлолд төгс нэрвэгдүүлэх лут бодлого нуугдаж байжээ. 1923-1924 оны үед Зөвлөлт төрийн Алс Дорнодод явуулах бодлого тун эвгүй гольдрол руу орсныг анзаарч мэдсэн цөөхөн лийдэр Бүх Холбоотны Большевикүүдийн намын дотор байсан гэдгийг хэлэх нь зөв байх.
Ийм эвгүй бодлого Монгол Улсад ч хэрэгжинэ гэдэг нь тодорхой болчихсон байв. 1924 оны II хагаст Ардын Их Хурал, бас Улсын Бага Хурал Монгол төрийн бүтцэд өөрийн байр сууриа олж, мөн Үндсэн хууль Ардын Их Хурлаар батлагдаж, улмаар Засгийн дээд эрхийг Кремлиэс залуурдах боломж гарсны дараа 1925 оны хавар Зөвлөлтийн цэрэг Монгол Улсын нутгаас гарсан билээ. Хятадын Засгийн газар Монголын нутгаас Зөвлөлтийн цэргийг гаргах шаардлагыг Зөвлөлт засагт 1920-иод онд байнга тавьж байсан ч энэ шаардлага нь зөвхөн 1925 онд л хэрэгжсэн гэлтэй.
Зөвлөлт, Хятадын 1924 оны 5-р сард байгуулсан гэрээнд Монгол Улсыг Хятадын нэг хэсэг гэж тодорхойлсныг Хамгийн их эсэргүүцсэн хүн бол Монгол Ардын Намын дарга С.Данзан байсан билээ. Монголын төрийг Зөвлөлт засаг өөрийн эрхшээлдээ бүрэн оруулсны дараа Монгол Улсаас өөрийн цэргийг татсан. Энэ бол улс төрийн түүхэнд ул мөрөө үлдээсэн нэн чухал улс төрийн сценари байв. Ийм сценари хожим бүр 65 жилийн дараа гол гол чиглэлүүдээрээ Монгол Улс дээр дахин давтагдана гэдгийг улс төрийн том лийдрүүдийн хэн нь ч мэдээгүй явсан аж.
Гэтэл тодорхой хугацааны түүхэн чухал үйл явдлууд давтагдаж болдгийг бид улс төрийнхөө том бодлогод орхигдуулахгүйгээр анхааралдаа авч байх ёстой.
ЗХУКН 1985 оноос ил тод байдлыг зарлан тунхаглаж, нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагатайг сонордуулж, улмаар өөрчлөн байгуулалтыг эхлүүлжээ. Ийм еөрчлөн байгуулалт Монгол Улсад ч 1987 оны эцсээс өрнөв.
1989 оны 5-6-р сард Горбачёв тэргүүтэй Зөвлөлтийн нам засгийн төлөөлөгчид Бээжинд очиж Зөвлөлт Хятадын харилцааг хөгжүүлэх гэрээ хэлэлцээр байгуулах явцад Горбачёв Монгол Улстай холбоотой хоёр асуудлыг Хятадын их лийдэр Дэн Шёопинд зориуд хөндөж тавив.
Нэг асуудал нь Монгол Улсын гадаад худалдааны онц эрхтэй холбогдсон зүйл байсан бол хоёр дахь асуудал нь Зөвлөлтийн цэрэг нэгтгэлүүдийг Монгол Улсаас гаргах асуудал байлаа. Зөвлөлтийн дээд удирдлага өөрийнхөө цэргийн анги нэгтгэлүүдийг Монгол Улсаас 1990 онд ч гаргаагүй, 1991 онд ч гаргаагүй байж байгаад 1992 оны намар гаргалаа. Монгол Улсаас цэргээ гаргахын тулд Зөвлөлтийн дээд удирдлага 1920-иод онд Монгол Улсад туршиж хэрэглэсэн улс төрийнхөө сценарийг ашигласан гэдэг нь хожим бидний судалгаагаар нотлогдов.
Монголд өрнөсөн үйл явцыг Зөвлөлтийн дээд удирдлага гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бодож тооцоолсон. Эхний үе шат нь өөрчлөн байгуулалтыг хэрэгжуүлж, үүнийг Ардчилсан хөделгөөний хэлбэр рүү оруулах явдал байв. Шинэ залуу удирдагчдыг Монголын улс төрийн тавцанд гаргах шаардлага хурцаар тавигдсан. Ингээд МАХН-ын удирдлага Д.Бямбасүрэн, Очирбат, Зардыхан гэсэн залуу лийдрүүдийг Засгийн дээд удирдлагад оруулах чиглэлийг баримталлаа.
Зөвлөлтийн дээд удирдлага Монгол Улсад Ардчилсан хувьсгал 1990 оны 2-р сараас 5-р сарыг хүртэл үргэлжлэхдээ энэхүү хувьсгал нь Зөвлөлтийн далд колоничлолын эсрэг чиглэнэ гэдгийг огт бодож тооцоолоогүй. МоАХ-ны анхдугаар их хурал болсны дараа ЗХУ-аас тусгай бүлэг хүмүүс ирж Ардчилсан хувьсгалыг сэм нухчин дарах нууц төлөвлөгөө хийгдсэнийг бид олж мэдсэн билээ. 1990 оны 4-р сараас УБХ-ын асуудал эрчтэй яригдаж эхэлмэгц бид 1924 оны том үйл явцууд дахин давтагдах нь гэсэн улс төрийн оношлогоог дэвшүүлсэн юм. Хэрэв Монголын төрийн бүтцэд УБХ гэсэн улс төрийн оньсыг оруулахыг МАХН чармайн зүтгэвэл бид УБХ-аар барьцаалж, Ардчилсан хувьсгалаа зогсооно гэсэн шийдэлд хүрснийг 22 жилийн дараа дурьдахад юу нь буруу байхав.
МАХН тэр үед үүсч байгуулагдсан нялх намуудтай хуйвалдаж, УБХ-ыг зөвшөөрүүлсэн учраас бид Ардчилсан хувьсгалыг зогсоох нэгэн том гарцыг барьж авсан билээ. Нэгэнт Ардчилсан хувьсгал зогссон учраас Ардын Их Хурлын ээлжит сонгуулийг явуулж, дараа нь УБХ-ын албан ёсны статусыг баталгаажуулж Засгийн дээд төвшинд БОЗ-ын бүлэглэл гарч ирэв.
Тэгвэл 1924 онд УБХ-ыг бүрэлдүүлэх, УИХ-ыг байгуулах ажилд ямар нэгэн саад тотгор учраагүй. Ингээд 1924 оны 11-р сарын 26-нд анхныхаа Үндсэн хуулийг баталсан. Тэгвэл 1992 оны 1-р сард Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж батлуулахад УБХ онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Энэ бол хоёрдугаар шатны ажил байлаа.
Гуравдугаар шатны ажил нь УИХ-ын сонгуулийг явуулж, Засгийн дээд удирдлагаас БОЗ-ын бүлэглэлийг УБХ-тай нь хамт таягдан хаяж, Засгийн дээд удирдлагад Оросын шовинистуудад хамгийн үнэнч тийм лийдрүүдийн багийг гаргах явдал байв. Сонгууль амжилттай болж П.Жасрай, Содномын бүлэглэлийнхэн Засгийн дээд эрхийг гартаа оруулснаар Ардчилагчид хэмээх намуудад болон БОЗ-ын бүлэглэлд үхлийн цохилтыг өгсөн гэлтэй. Их Оросын шовинистууд өөрийн талын үнэнч монгол лийдрүүдийг гаргаснаар Монгол дахь байр сууриа бататгаж чадсанаар 1992 оны 10-р сард Монгол Улсаас өөрийн цэргийн анги нэтгэлүүдийг гаргав.
Улаанбаатарт байрладаг Зөвлөлтийн цэргийн гарнизонд нэгэн аллага болсныг цухас дурьдах шаардлага гарч байгаа. 1992 оны 1-р сард батлагдсан Ардчилсан Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг тунхаглан зарлачихаад байхад есхөн сарын дараа Оросын хэдэн цэрэг эд мөнгөний том шуналаа барьж чадалгүй нэгэн евөрмонгол залуугийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарчээ. Энэ залууг өнөөдөр нь тамлаж алчихаад маргааш нь тэр цэргийн анги нутаг руугаа буцсан юм.
Тэр Өвөрмонгол залуугийн хүүрийг Зөвлөлтийн цэргийн гарнизоны хашаанаас хожим нь ар гэрийнхэн хүмүүс олж оршуулсан. Тэр өвермонгол залууг Хасбагана гэдэг. Хасбагана нь хүнсийн теникомын багшаар ажилладаг бөгөөд хамтач, бас өгөөмөр сэтгэлтэй, шударга залуу байсан гэдгийг миний бие мэдэж байсан бөгөөд Хасбаганын амийг бүрэлгэсэн тэр айшмигт үйлдэл өнөөг хүртэл бидний санаанаас гардаггүй юм. Бид 1923, 1924 онд хэрэгжсэн үйл явц ерөнхий дүр төрх байдлаараа 1989, 1990 онд давтагдсаныг дурьдаж хэлэх ёстой.
Ямар ч л байсан УБХ гэдэг улс төрийн байгууллага Монгол Улсыг далд колониалист замналаар гэлдрүүлэх онцгой үүргийг гүйцэтгэдэг юм байна гэсэн ойлголт ингэж төлөвшсөн ажээ. Тийм ч учраас бид хоёр танхимтай парламентыг байгуулах асуудалд шүүмжлэлтэй ханддаг билээ. Тэгэхдээ нэгэн зүйлийг тодруулах учиртай юм. Энэ нь юу вэ гэвэл хэрэв Монгол Улс жинхэнэ тусгаар тогтнолын замаар бие даан хөгжиж чадсан тийм нөхцөлд хоёр танхимтай парламент байгуулах асуудал тусгаар тогтнолд муугаар нөлөөлөхгүй гэдэг нь баталгаажсан байх хэрэгтэй.
Хэрэв Монгол Улс бие даан хөгжих зам дээр гарч чадаагүй нөхцөлд парламентын засаглал, төрийн гурван өндөрлөг гэсэн улс төрийн бүтцэд ач холбогдол багатай болдгийг заавал анхаарах ёстой. Бие даасан замналаар улс орноо хөтлөхөд, тусгаар тогтнолоо баталгаажуулахад улс төрийн өөр бүтэц хэрэгтэй. Ийм бүтцийг бид 1990 оны Ардчилсан хувьсгалын онол бодлогод тусгасан. Тухайлбал ард түмний онц зөвлөлийг байгуулах, ерөнхийлөгчийн хүчтэй гүйцэтгэх засаглалтай байх тухай юм.
Үүнээс гадна олон хэвшилт эдийн засгийн төлөвшүүлэхдээ ард түмний өмчит үйлдвэрүүдийн хэвшлийг тэргүүлэх үүрэгтэйгээр байгуулж, Эрдэсийн том том ордуудыг зөвхөн ард түмний өмчит хэвшлийн мэдэлд ажиллуулах шаардлагатай. Монгол Ардын Хувьсгалт Нам ч, БОЗ-ын бүлэглэл ч, бусад нялханцар намууд ч Монгол Улсаа бусад том гүрнүүдийн адил тусгаар тогтнолоо бүрэн хангачихсан улс гэж үзэж гадны түүхэн замналыг сохроор хуулбарлаж хөгжсөн орнуудын бүх юмыг дуурайх, хуулах, тулгах зэргээр туйлшран авирласны гайгаар улс орон маань эцсийн дүнд сүйрэл сүйтгэлийнхээ замнал руу хэлбийдгийг манай эмгэнэлт туршлага нотолсоор л байна.
П.Нэргүй
Эх сурвалж: “Хөх толбо”
URL:




