2012 онд орон сууцны үнэ буурна

Орон сууцны үнэ буурахгүй байгаа нь иргэд газраа дамлан наймаалдаг, барилга барьж буй компаниуд инженерийн шугам сүлжээний холболтын хөлсийг барилгынхаа үнэд оруулан тооцдог, мөн барилгын материалаа гаднаас экспортоор оруулж ирдэг зэрэгтэй холбоотой аж. Үүнээс гадна БНХАУ-аас ажиллах хүчин авч ажиллуулж байгаа зэрэг нөлөөлж байна. Орон сууцны тухай хуулиар бол газрын асуудал, инженерын шугам сүлжээг барилгын үнэд оруулахгүй бол орон сууцны үнэ хямдрах боломжтой бөгөөд энэ асуудлаар ЗТБХБЯ-наас санал оруулжээ. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал барилгын үнийн асуудалд тодорхой нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Энэ онд шинэ бүтээн байгуулалт 100 мянган айлын хөтөлбөр үйлдвэр сургалтын төвүүдэд үндэсний ажилчдыг бэлдэнэ.Өнөөдрийн байдлаар нийслэлд орон сууцгүй 140 мянга гаруй иргэд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Энэхүү хөтөлбөрийг цаашид өргөжүүлэн хувийн хэвшлийн 10000 гаруй өрх өөрийн гэсэн байр орон сууцтай болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр МХАҮТ, Ипотекийн корпораци барилгын ассоциацтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.


URL:

Сэтгэгдэл бичих