Телевизийнхэн хүүхэд уйлуулахаа болих хэрэгтэй
Манай дүү өчигдөр тасралтгүй 30 минут уйлдаг байгаа. Түүнийг уурлаж, загнаад нэмэрхүй. Багаасаа эрх өсчихсөн тийм зөрүүд хүүхэд байдаг даа. Манай дүү яг тийм. Тэгнэ л бол тэгнэ. Заримдаа дэндүү санагддаг ч өчигдөр дүүгээ буруутгаж чадаагүй юм. Учир нь түүнийг гоншигноод юм нэхээд байхаар нь үеийнхээ хүмүүсд хандаж байгаа юм шиг яг нарийн учрыг үнэн зөвөөр хэлчихээр дахин дахин асууж байгаад дуугүй болчихдог талтай. Гэтэл түүнд тайлбарлаад, тайлбарлаад ер олгодоггүй ийм асуудал болдог байгаа. Өчигдөр орой түүний дуртай хүүлдэйн кино нь телевизээр гарч байлаа. Гэтэл дундуур нь тав орчим минутын реклам гарсан чинь нөгөөх чинь “Яагаад дундуур нь өөр юм гараад байгаа юм бэ. Хүүхэд болохоор нь ингээд байгаа юм уу.
Та нарыг телевиз үзэж байхад дундуур нь ийм юм гараад байдаггүй л биз дээ” гээд уйлаад салдаггүй. Эхлээд “За битгий маяглаад бай” гээд нээх анзаарсангүй. Гэтэл нөгөөх чинь бүр уйлаад болих юм биш. Сүүлдээ аргадаж узлээ. Нэмэргүй. Дүү маань надаас “яагаад” гэсэн асуултад хариулт авах гээд ийн чармайх аж. Би арга ядрахдаа ”Телевизийн хүмүүс өөрөө мэддэг юм” гэж хэлж үзлээ. Гэтэл ”Тэгвэл эхнээс юу гэж миний дуртай киног үзүүлсэн юм” гээд шалах аж. Тэгэхээр нь би ямар таван настай хүүхдэд ”Томчууд эхлээд чиний дуртай нэвтрүүлгийг үзүүлж байгаад дундуур нь реклам явуулж анхаарлыг чинь татаг юм. Тэгэхгүй бол чи тэр рекламыг үзэхгүй” гэлтэй нь биш. Тэр чинь томчуудын энэ залийг ойлгохгүй. Яагаад намайг хуурч байгаа юм бүр уйлна. Яаж аргаддаг юм гээд билээ гэж байтал харин гаднаас танил маань ирж дуугүй болгодог байгаа. Учир нь дүү түүнээс жаахан эмээдэг юм. Гэхдээ бодож байхад дүүгийн маань буруу ч гэж юу байх билээ. Нэг кино ч юм уу, нэвтрүүлэг үзээд яг “орж” байтал дундуур реклам гаргачихна.
Тэгээд шал дургүй хүрч байгаа юм чинь. Дахин дахин реклам гаргахыг нь яана. Ингээд нөгөө нэвтрүүлгээ үзэх ямар ч сонирхолгүй болж байгаа юм. Үүнд хүүхэд уйлахгүй яах юм. Тэд чинь реклам яагаад гаргаад байгаагийн цаад учрыг мэдэхгүй. Нөгөө л чихэртэйгээ л ижилхэн санаж байгаа. Өөрөөр хэлбэл, барьж яваа чихрийг хэн нэгэн булааж аваад хэд долоочихоод, эргүүлээд өгөхөөр ямар ч хүүхэдуйлна биз дээ. Тэгэхээр телевизийнхэн хүүхдүүдийг ингэж уйлуулах-гүй байх талаас бас бодож баймаар юм. Энд бас нэг нарийн учир байна.
Манай багш нар хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлж сургах хэрэгтэй гэдэг. Тэгвэл хүүхэлдэйн кино гаргаж байгаад гэнэт өөр юм сурталчлаад эхлэхээр хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүн ч анхаарлаа хандуулж чадахгүй биз дээ. Телевизийнхэн хэчнээн ашгийн төлөө ажйллаж байгаа ч үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй биз.
Д.Баатар
URL:




