Түмэн цэргийн жанжин “Түгжил Шинэбаяр”
/”Өдрийн шуудан” сонин/: Хөдөөгөөс янз бүрийн л хүн УИХ-д сонгогдон эрхэм гишүүн, улстөрч болдог. Аймгийнхаа төвд тошин дээрээ бол баян, тарган, ухаантай, тэнэгээрээ гайхуулж явсан тэднийг хотынхон, сэхээтнүүд, сэтгүүлчид байтугай ордны үйлчлэгч ч тоож үздэггүй. Гэлэн гуай гэх нь байтугай гөлөөг гэж харьцах нь ховор. Тиймээс нэрд гарах гэсэндээ янз бүрээр авирлаж гардаг юм. Өнгөрсөн сонгуулиар Тунгалаг тамир киноны Түгжил гэдэг хулгайчийн дүртэй их төстэй, сахалтай тагдгар хар хүнийг аймгийн МАХН нэр дэвшүүлж дорнодийнхон эрхэм гишүүн болгов оо. Хоёр жил шахам мань эр дорой дуугарч, доогуур харж., сэмхэн баярхсан хүн л явлаа. Тэгсэн чинь гэнэт МАХН нэрээ сольж, Ардын нам болсны дараа од болов. Яаж од болсон гэж санана. Яг л Түгжил шиг муу хулгайчийн мэхийг хэрэглэв. Ханилж яваа нөхдөө араас нь хутга шаасан гэж байгаа. Ханилж яваа нөхрөө улаан суг руу нь хутгалж алдаг энэ мэхийг Монгол даяар нэрд гарсан шилийн хулгайч их шар багшаасаа Түгжил Шинэбаяр “сайн морь өгч” сурсан гэж байгаа. Ордны сэтгүүлчид дээрх онигоог анх ярьсан. Шинэбаярыг энд тэнд тааралдахад “Түгжил” явж байна. МАН Түгжил жанжингаа яасан бэ, Ардын намын журамт цэрэг Түгжил жанжны цэрэгтэй хэзээ байлдах бол гэж шуугина. Энэ явдлаас хойш улс төрд “түгжилдэх” гэдэг шинэ хэлц үг гарсан байна билээ. Сүүлийн үед Дорнодын шилийн хулгайч Түгжилийн араас Архангайн Улаанка гишүүн орж байна. Улаанка гишүүн Зоригт сайдыг “түгжилдсэн” нь хамгийн сүүлийн үеийн сенсаац. Түгжил, Улаанка хоёр ханилж явсан нөхрөө араас нь хутгалж алдаг эрдмийг нэг багшаас сурсан ч гэх шиг ордны онигоон дээр хачир нэмсээр кино шиг юм болоод байна. Түүний дараа Ардчилсан намын Эрдэнэ гишүүн намын дарга Алтанхуягийг “түгжилдэв” гэнэ. Улаанка, Эрдэнэ гишүүн хоёр энэ эрдмийг заалгахдаа багшдаа “хоёр хоёр сайн морь” өгсөн юм гэнэ билээ. Одоо Ц.Шинэбаяр гишүүн Түгжил Шинэбаяр гэсэн шинэ нэртэй болсноо мэдээгүй явж болох юм. Онигоо цааш үргэлжилнэ. Жишээ нь ард нь нуугдчихаад санхүүжүүлээд турхираад явдагийг нь “ Энхбаярдах” гэдэг, Өөрийн толгойгүй хүний үгээр тууж явбал “Шинэбаярдах” болно. Яг улаан суга руу нь юмуу араас нь хусч чадвал “Түгжилдэх” гэдэг байна. Түгжил Шинэбаяр жанжин болохоор шийджээ. Ардын журамт цэргийн эсрэг байлдах цэрэг цуглуулж явна. Түгжил жанжны цэрэгт голдуу ядарсан зүдэрсэн өвгөд эмгэд элсэн орсон харагдана. Түгжил жанжин цэргээ командлаад Ардын намын журамт цэргийн өөдөөс байлдахад бэлэн болжээ.. Түгжил Шинэбаяр зөвхөн Ар Монгол Улсын цэргийн жанжин биш “буриад, барга, өвөр Монгол бүгдийг нь хамаад, Хамаг Монгол улсын” цэргийн жанжин болохоор Ардын намынханд тулган шаардах бичиг өгчихөөд байна. Хамаг Монголын цэргийг камандалсан ялгуулсан эх оронч Түгжил жанжны тулган шаардах бичигт өгүүлснээр “Ардын намын бирдүүд 24 цагийн дотор Монгол улсыг орхин гарвал Ардын намынхныг амьд үлдээнэ” гэж тайлж болохоор өгүүлсэн. Хэрэв Хамаг Монголын Түгжил жанжны үгэнд орохгүй бол эхнэр хүүхэд удам угсаагаар нь хядах юм байхаа. Хамаг Монголын Түгжил жанжин айсандаа өөрт нь нэгдэн орсон олон холбооны цуглуулсан буу зэвсгийн сургаар ард түмэн, төрийн бирдүүд айн чичэрч байна. Монгол Улсын ардчиллын ганц баатар бирд Бат-Үүл хүртэл үнхэлцэг нь хагарчих шахаж, ухуулан тунхаглаж учирлан ойлгуулсан тунхаг бичиг гаргаад байна. Хамаг Монголын их жанжин Түгжилийн сүр хүчнээс айсандаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гэдэг бирд сайдуудаа дагуулан Арабын орон руу зугтааж байна. Хамаг Монголын их жанжин Түгжилээс айсандаа Ардын намын журамт цэргийн Батлан хамгаалахын сайд Л.Болд гэдэг бэрд Орос улсаас зэвсэг гуйж явна хэмээн жанжны хэвлэлийн агентлагууд мэдээлж байна. Хамаг Монголын их жанжин Түгжэлийн цэрэг эдүгээ 10 мянга хол даваад байна. Бас дээр нь буу зэвсэг цуглуулсан, эх оронч хөдөлгөөнүүд нэгдэн зэр зэвсэг хөдөлгөхөд бэлэн гэж цусаараа андгайлаад байна. Хамаг Монголын их жанжин Түгжил Шинэбаярын байгуулах МАХН-ын их хурал энэ сарын 12-13 нд Нийслэл хүрээнд болж, хурлын маргаашнаас эхлэн хамаг монголын бирдүүдийг Монгол нутгаас хөөн зайлуулна. Хамаг Монголын их цэрэг урагшаа Бээжин хүртэл довтолно. Хамаг Монголын их цэрэг хойшоо Москва хүртэл дайлаар мордоно. Тэдний дуу нь “Түмэн цэргийн түрүү яваа Түгжил жанжин мандтугай. Түгжил жанжингаас бусад бирдүүдийг хүйс тэмтэрсүгэй” хурай хурай гэсэн үгтэй юм гэнэ. Түгжил жанжин суманд оногдодгүй, хуулинд захирагддаггүй учраас авъя гэснээ авч, хийе гэснээ гүйцээдэг ид шидтэй юм гэнэ. Ардын нам, хамтарсан Засгийн газар, ард түмэн Түгжил жанжны цэргийн хөлд тэсэх болов уу.
Хөдөөнөөс сонгогдсон зарим гишүүн нэр цууд гарах гэж янз бүрээр л оролдож байна. Шинэбаяр шигүүд нь киноны баатарын дүрийг хүртэл даган дуурайж нам ,улс байгуулан тоглож, цэрэг цуух татаж явах юм. Түгжил жанжин түүний туслах баатрууд бараан зах, эмнэлэг, арван найман аймаг 360 сумаар цэрэг татан явна. Бас хоёр жилийн дараа сонгуульд оролцож, Ардын намынхныг улс төрийн хөрснөөс арчаад өгөх юм гэнэ дээ.
Зохиогчийн эрхийг: Өдрийн шуудан
URL:










