С.Итгэлхүүд амьдрах итгэл өгцгөөе Монголчуудаа!

СХД-н 28-р хороо сансарын 4-17 тоотод оршин суугч Сүхбаатар овогтой Итгэлхүү нь 2011оны  9 сарын 2-нд Улаанбаатар хотын 2-р төрөхөд 3,8кг жинтэй хүү болон мэндэлсэн.2011 оны 10 сарын 25 нд “Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв”-д шинжилгээ хийлгэн /Зүрхний ховдол хоорондын болон тосгуурын цоорхойтой, зүрх том /гэсэн оноштой гарч хяналтанд орсон. 2011 оны 10 сарын 31-нд ханиад хүрээд “Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв” хэвтэн эмчлүүлэн байх хугацаанд өвчин нь хүндрээд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад 2011 оны 12-р сарын 19-нд эмнэлгээс гарсан. 2011 оны 1 сарын 14-нд дахин хэвтэж 2011 оны 1сарын 21-нд гарсан. Гарсан даруйдаа бие нь нэг л зовиуртай байсан бөгөөд  эмнэлэгт дахин үзүүлж цээжний рентгэн зураг, зүрхний ЭХО бичлэг хийлгэхэд анх байснаасаа зүрхний цоорхой томорч 1,5см буюу зүрх нь томорсон байсан. Одоо ханиад хүргэх юмуу өвдөхөд өвчинөө даахгүй гэсэн бөгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Өвчин нь хүндрэсэн байгаа болохоор энэхүү хагалгааг Монголд хийх боломжгүй гадаад явж хийлгэх шаардлагатай гэсэн.

Хүүгийн аав: Эхнэр маань ажилгүй охин маань 11-р ангиа төгсөж байгаа би өөрөө хувийн байгуулгад ажилдаг цалин бага авдаг болохоор монголын сайхан сэтгэлд ард түмнээсээ туслалцаа хүсч байна/. Яаралтай хагалгаад ороход уг хагалгааг Малайз улсад хийлгэхэд 18,000-20,000 мянган доллар. Одоо яаралтай явахгүй биеийн байдал нь хүнд байгаа.

Аав-Сүхбаатар Холбоо барих утас-96014732

Ээж-Цэцэгээ Холбоо барих утас-91199148

Онош:

Зүрхний ховдол хоорондын цооролттой /1,5см цооролтой/, Тосгуурын цооролттой. Зүрх хэмжээнээсээ том байгаа.

Данс дугаар: /Хандивийн/ Хас банк – 5000430775 Голомт банк 1505013645






URL:

Сэтгэгдэл бичих