Гандангийн хэвийн боов эрүүл ахуйн шаардлага хангадаггүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Гандантэгчэнлин хийдийн хэвийн боовны цехэд шалгалт явуулжээ.

Шалгалтаар хэвийн боовыг зориулалтын бус газарт хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хэмээн мэргэжлийн байгууллага үзэж, уг цехийг хаасан байна.

Шалгалтын үеэр хэд хэдэн ноцтой дутагдал илэрсний дотор ажилчид нь үйлдвэрлэлийн зориулалтын хувцасгүй, зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчил илэрсэн байна.

С.Онон

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих