Цахим үнэмлэхийг энэ сарын 20-нд хэвлэнэ

Шинэчлэгдэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр иргэний цахим үнэмлэх авахаар болсон. Дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай, тухайн хүний талаарх мэдээллийг багтаасан чип бүхий цахим иргэний үнэмлэхийг хэвлэх ажил хэрхэн явагдаж байгаа талаар УБЕГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас тодрууллаа.

-Цахим үнэмлэхний туршилтыг хийнэ гэж байсан. Туршилтийг хийсэн үү?

-14 хоногийн хугацаанд цахим үнэмлэхний туршилтийг хийсэн. Амжилттай болсон.

-Иргэдийн гар дээр очих цахим үнэмлэхний хэвлэлтийг хэзээнээс хийж эхлэх вэ?

-Энэ сарын 20-ноос эхэлж хэвлэнэ.

-Хэвлэх үйлдвэрт хоногт хэчнээн үнэмлэх хэвлэх вэ?

-Хоногт 12 хүн ажиллаж, 48 мянган үнэмлэх хэвлэнэ гэсэн тооцоотой байгаа. Иргэний цахим үнэмлэхийг эхний удаа үнэгүй олгох бөгөөд харьяа дүүрэгт цахим иргэний үнэмлэх тарааж эхэлсэн үед одоогийн иргэний үнэмлэхээ авч очоод шууд солиулах ёстой.

О.Бүрнээ

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих