Д.Нарангэрэл: Дэлгүүр, ресторанууд дэглэмээ зөрчиж, олон хүн нэг дор бөөгнөрүүлэх асуудал үүсгэж байна
Энэ сарын 14-нөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Хэдийгээр зэрэглэл буурсан ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна. Дэлгүүр, ресторан, цайны газар, үйлдвэр худалдаа эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг дагаж мөрдөж байгаа боловч өчигдрөөс эхлээд томоохон хүнсний дэлгүүр, ресторан, цайны газрууд дэглэмээ зөрчиж, олон хүн нэг дор бөөгнөрүүлэх, сандал ширээгээ хол байрлуулахгүй байх асуудал гаргаж байна.
Энэ нь халдварыг тархаах эрсдэлтэй. Тиймээс үйлчилгээний газрууд онцгой анхаарч, Эрүүл мэндийн яамны пэйж, сайтад байгаа заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна” гэв.
URL:














