Камергүй дэлгүүрт архи борлуулахгүй
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчилгээ явуулж буй байрандаа хяналтын камер байрлуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч үүрэг болголоо. Засаг даргын Захирамжаар ийм үүргийг дээрх үйл ажиллагааг эрхлэдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад өгөөд эдгээр газрууд цаг хэтрүүлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан, үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг хотын Ерөнхий менежерт даалгасан байна. Мөн “Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгуулагад тавигдах шаардлага, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”, ”Согтууруулах ундааг үйлдвэрлэлийн бус аргаар боловсруулан худалдан борлуулж байгаа тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах” журмын төсөл боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын дарга нарт үүрэг болголоо.
URL:













