ХӨВСГӨЛ ДАЛАЙГАА ЦЭВЭРЛЭХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЛӨӨ »

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2011 оны хоёрдугаар сарын 23-нд “Далай ээжийн ёроолд субботник хийе” гэсэн нийтлэл бичиж байлаа. Тэр үед НИК компанийн шатахуун тээсэн хоёр машин Хөвсгөл далайд живсэнтэй холбогдуулан Далай ээжийн хэвлийд хагас зууны турш сэг болон зэвэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг гарган, цэвэрлэгээ хийхийг манай сонин анх уриалсан. Үүнээс хойш Монгол орны хойморт налайх дэлхийн хөх сувд болсон Далай ээжийгээ цэвэрлэх, хамгаалах уриалгыг олон хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн ч зохион байгуулалтад орж хараахан амжаагүй байсан юм. Харин луу жилийн босгон дээр Хөвсгөл далайнхаа төлөө нэгэн зорилго, сэтгэлтэй ТББ, нутгийн залуус нэгдэж “Хөвсгөл-Хөх сувд” төсөл хэрэгжүүлэхээр болсон сайхан мэдээллийг эх оронч хэн бү хэнд дуулгахад таатай байна.

Энэ хугацаанд “Өнөөдөр” сонин байнгын булан нээж, Хөвсгөл далайг ариун дагшнаар нь хамгаалж, хадгалан үл дээхийн тулд нийтлэлийн бодлогынхоо нэг хэсгийн зориулж байсан бол “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа гэх эмэгтэй ганц дайчин хэмээн өөрийгөө гололгүй Хөвсгөлийн байгаль орчин тэр тусмаа Далай ээжийн амийг таслах санаархал өвөртөлсөн хэн бүхний эсрэг нутгийн зон олноо нэгтгэн зохион байгуулж, дуу хоолойгоо хүргэж байв. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийнхөн ч олон санал, санаачилга гарган эхлүүлжээ. Нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг нар шинэ жилийн баяраараа “Хөх сувд” нэртэй арга хэмжээ зохион байгуулж, Хөвсгөл далайг цэвэрлэх ариун үйлсэд нутгийн залуусаа уриалан, хандив мөнгө цуглуулжээ. Энэ мөнгө өнөөдөр далайд дусал нэмэр гэдэгчилэн “Хөвсгөл-Хөх сувд” төслийг хэрэгжүүлэх анхны гараа болов. Сэтгэл байвал зүтгэл гардгийн бодит биелэл ийнхүү нэг цэгт огтлолцон өнөөдөр бид хамтран “Хөвсгөл-Хөх сувд” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Далай ээжийг цэвэрлэснээр энэ төслийн зорилго хяз гаар лаг – дах гүй. Энэ бол эхлэл нь.

Өнөөдөр Далай ээжийн хэвлийд 23 тээврийн хэрэгсэл хэвтэж байгаа урьдчилсан судалгаа бий. 1953 оноос хойш буюу Хөвсгөл далай дээгүүр мөсөн тээвэр хийж эхэлснээс хойш 40 гаруй тээврийн хэрэгсэл осолджээ. Үүнээс эдүгээ 20 гаруй нь усны гүнд Далай ээжийн хэвлийд байсаар байна. Баарж, усан онгоцны суурь, “ЗИЛ-130”, трактор, мотоциклиос эхлээд өнгөрсөн зууны дунд үеийн далайн тээврийн бүхэл бүтэн түүхийн үзмэр тэнд бий. Гаргаж авдагг үй, авахыг ч хүсдэггүй байсан эдгээр сэгүүд эдүгээ зэвд идэгдэн, лаг шаварт баригдсанаас урваж, исэлдэн дэлхийн цэвэр усны хоёр хувийг агуулдаг Далай ээжийг маань дотроос нь хордуулсаар байна. Хөвсгөл далайн ёроол хад асга ихтэй, ус нь ганц урсгалтай, усны солилцоо бага, гүн тийш амьдралаар ядмаг, усны бичил ургамал, амьтны өсөн үржих, нуурын ус нь өөрийгөө цэвэр шүүлэхдээ удаан.

Хагас мянганд буюу 500 жилийн хугацаанд нэг удаа усаа цэвэршүүлдэг хамгийн эмзэг нуур. Тиймээс Хөвсгөл да лайг нэг л удаа бохирдуулбал байгалийн жамаар цэвэр шихийг нь монголчууд бид хэдэн үе удмаараа үзэхгүй. Гэтэл бид хагас зуунд буюу өнгөрсөн 50 гаруйхан жилийн хугацаанд жил бүр шахуу ийн хүү төмрийн сэгээр “өргөл” барихдаа гол нуурын усыг бохирдуулагч хамгийн аюултай бодисын тоонд ордог бензин, шатахууныг ч да галдуулжээ. 2002 оноос өмнө Хөвсгөл нуурын усанд живсэн тээврийн хэрэгслийг судлахад 1979, 1996 онд 10 орчим тонн шатахуун ачсан хоёр машин осолдсон бол 2007 онд Ханх суман дахь зогсоол дээрээ живсэн “Дюбовский” хөлөг онгоцны хөдөлгүүр дэх бензинийг царцаажээ. Тэгэхээр хамгийн багаар бодоход арав гаруй мянган литр бензинээр 381 шоо км эзэл хүүнтэй нуурынхаа усыг бохирдуулаад байгаа юм. Нэг литр шатахуун 1000 тонн цэвэр усыг бохирдуулдаг бол нэг литр усан дахь нефть бүтээгдэхүүн 0.05 мг/л-ээс хэтэрвэл экологийн тэнцвэрт байдал алдагддаг гэсэн судалгаа бий. Үүнээс үзвэл Далай ээж маань хэчнээн хэмжээний бохирдолтой болсныг мэдэж болно. Гэвч өнгөрсөн ху гацаанд энэ талаар хийсэн судалгаа, авсан арга хэмжээ даанч алга.

Өнөөдөр лацтай ломботой, бат бөх хадгалагдаж буй мэт боловч он цагийн уртад элэгдэж нимгэрсээр шатахуун нь нэвчсээр, асгарсаар сүйрэл дагуулахыг хэн ч таашгүй. Одоо л бид гаргаж авахгүй бол хо жимдоно, харамсана. Ирээд үй хойчдоо мөхөл үлдээнэ. Тиймээс “Хөвсгөл-Хөх сувд”-ынхан эхний ээлжинд ша тахуун бүхий тээврийн хэрэгслүүдийг гаргаж авахаар, далайн захын айлууд, иргэдтэй уулзаж, байршлыг тогтоох тандалтаа сар шинийн өмнөхөн хийж эхэлсэн. Нутгийнхны хэлж буйгаар хамгийн боломжтой ойр байгаа машин багаар бодоход 100 орчим метрийн гүнд байгаа гэсэн таамаг дэвшүүлсэн. 1992 онд Жиглэгийн давааны урагшаа Модон хүй арлын тушаа Цогтоогийн гэх бензинтэй “ЗИЛ-130” машин осолджээ. Энэ нь одоогоор хамгийн наана буюу гаргахад хамгийн боломжтой гэгдэж буй. Гэвч далайн голд 120 орчим метрийн гүнд байгаа юм билээ. Үүнийг гаргаж ава хад маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана.

НИК компани өнгөрсөн жил осолдсон ачааны хоёр машинаа гаргаж авахад 200 орчим сая төгрөг зарцуулсан гэдэг юм билээ. Тиймээс Хөвсгөл далайн ёроолоос наад зах нь 100 гаруй метрийн гүнээс 20 гаруй тээврийн хэрэгслийг гаргахад зарцуулах хөрөнгө ганц хоёр зуун сая биш, хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Монголчууд бид хамтарч, нэгдэж нийлж чадвал, үндэсний компани бүхэн эх оронч сэтгэл гаргаж чадвал энэ бол дааж давшгүй их мөнгө биш ээ. Далайд дусал нэмэр гэдэг. Үүн шиг “Үндэсний шилдэг компани-нэг тээврийн хэрэгсэл” хөдөл гөөн өрнүүлж, Далай ээжийнхээ хэвлийг амрааж яагаад болохгүй гэж. Энэ бол Монголын гэх тодотголтой үндэсний компаниудын хувьд нэр төрийн хэрэг болно. Өнөөдөр Хөвсгөл далай зөвхөн Монголд биш дэлхийд ч хамаатай. Яагаад гэвэл Хөвсгөл нуурын ус цэвэр, цэнгэг, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандлын талбайн хэмжээгээрээ Азид арав дугаарт, дэлхийд арвандөрөвдүгээрт, гүнийн хэмжээгээрээ Ази тивдээ дөрөвдүгээрт, цэвэр усны нөөцөөрөө Мон голд нэгдүгээрт ордог.

Манай орны цэвэр цэнгэг усны 65 хувь, дэлхийн цэнгэг усны хоёр хувь агуулагддаг. Энэ нуур Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуурын усны 60 орчим хувийг хангадаг. Байгаль нуур цааш эх авсан гол мөрнөөрөө дамжуулан Хойд мөсөн далайн ай савд цутгадаг. Тийм учраас Хөвсгөл-Байгаль нуур хоёр хүйн холбоотой, дэлхийн цэвэр усны авдар билээ. Ий мийн тулд Хөвсгөл далайгаа ариун дагшин, цэнгэг цэврээр нь хадгалан, хамгаалж үлдээх нь монголчууд бидний хүн төрөлхтний өмнө хүлээсэн хувь тавилан юм. “Усны төлөөх тэмцэл бол амьдралын төлөөх тэмцэл юм” хэмээн Бал эрхлэгч маань хориод жилийн өмнө захиж хэлсэн байдаг. Эдүгээ энэ үг биелэлээ олж дэлхийн улс ор нууд алт эрдэнэсээс илүү цэвэр усны төлөө нэгдэж, нийлж эхэлсэн. Ус алт, нефтиэс илүү үнэд орж байна. Тиймээс Хөвсгөл далайгаа, цэнгэг усаа хамгаалахын төлөө монголчууд бид нэгдэж чадвал олон улсын байгууллагууд ч дэмжих нь тодорхой. Энэ бол “хөх” нэгдэл. Хөвсгөл далайгаа, амьтай бүхнийг тэтгэгч чандмань эрдэнэ болсон усаа хамгаалах нэгдэл. Тийм учраас энэ нэгдэл хүн бүхэнд нээлттэй. “Хөвсгөл-Хөх сувд”-ын зорилго Далай ээжийгээ цэвэрлэснээр дуусахгүй.

Дэлхийн хөх сувд болсон цэвэр усны энэ ундаргыг ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгүүлж, дэлхийн хамгаалалтад оруулахаар үргэлжилнэ. Тийм болохоор “Хөвсгөл-Хөх сувд” төсөлд Монгол хүн бүрийн эх оронч санал санаачилга, үндэсний компаниудын оролцоо хэрэгтэй. Бид Далай ээжээ ариун дагшнаар нь хамгаалж, хадгалж, хойч үедээ өвлүүлж чадна. Гэхдээ Далай ээж өнөөдрийг хүртэл цаазын тавцан дээрээс буугаагүйг хүн бүр мартах учиргүй. Баялаг дагасан шунал тачаалаар Хөвсгөл далайн ойр орчмыг ухаж төнхчин, амийг нь таслахыг санаархагчдын хү чит техник үүд Далай ээжийн ойр орчмын уул нуруудыг хэрэн сүлжиж, ухаж төнхөх сиймхийг ашиглан хулгайч шиг гэтсэн хэвээр байна. Далай ээж бол мөнгөний авдар биш. Харин та бидний амьдралын баталгаа, амьд байхын утга учрыг агуулсан чандмань эрдэнийн үүц. Тийм учраас Далай ээжийнхээ хэвлийг ард түмэн хамтаараа хамгаалж эхэллээ. Харин гаднаас айсуй, баялаг дагасан аюулаас Монголын ТӨР Далай ээжээ яаж хамгаалах гэж байна вэ?!


URL:

Сэтгэгдэл бичих