“Ice Top” хамтлагийн дуучин Коби хоригдож байгаа гэнэ
“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэргээр хоригдоод хоёр сар орчим болж байна. Тэрбээр “мөс” хэмээх мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад баригдсан. Харин түүнийг хамт баригдсан найзтай нь хорих гэсэн боловч тэрбээр “Өөр хүмүүстэй хамт хоригдохгүй. Тэр хүн миний амьдралыг балласан” хэмээн өөрийн хүсэлтээр Чанга дэглэмтэй өрөөнд хоригдохоор болсон тухай мэдээлж байсан. Гэвч түүнтэй “Ice Top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаяр хамт саатуулагдаж байгаа гэнэ. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг баривчлан, 70 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураасан байдаг. Түүнчлэн Баавартай тухай үед дөрвөн залуу саатуулагдсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвүүлээ хоригдож байгаа гэнэ. Тэд удаа дараа батлан даалтад гарахыг хүссэн боловч хүсэлтийг нь хяналтын прокурор болон Сүхбаатар дүүргийн шүүх хүлээж аваагүй гэнэ. Харин ч цагдан хоригдох хугацааг нь сунгаад байгаа юм билээ. Энэ хугацаанд Ш.Батбаярын бие муудаж, хоолны хордлогонд орсон аж. Үүнээс өмнө “Ice Top” хамтлагийнхан хар тамхины хэрэгт холбогдож, зарим гишүүн нь ял сонсч байсан.
Д.БААТАР
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL:




