УИХ-ын гишүүн Х. Бадамсүрэн монголын газар шороог сүйтгэж дууслаа
УИХ-ын зарим гишүүн урд хөршийн хамтрагчтайгаа хуйвалдан өмнөд хил дээр нууц бааз бий болгож, Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа гэнэ. Учир нь Өмнөговь аймагт дахь хилийн боомтыг дахин нэмж байгаа талаар “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” офицеруудын холбооноос мэдээлэл хийлээ. Монгол улсад Хятад улстай холбогддог байнгын ажиллагаатай 13 хилийн боомт байдаг аж.
Үүнээс Өмнөговьд хоёр боомт байдаг бөгөөд одоо дахин нэгийг нээлгэхийг УИХ-ын гишүүн Х. Бадамсүрэн болон Ц. Баярсайхан нар Засгийн газрын гишүүдийг лоббидож эхлээд байгаа гэнэ.
Энэхүү шинээр нээхээр бэлтгэл ажил нь хийгдэж байгаа боомт ӨМӨЗО-ны талаас бага модны застав, манай талаас Бүдүүн модны застав гэж нэрлэдэг хилийн зурваст газар. Уг газар нь Стратегийн болон цэрэг дайны зориулалтаар ашиглаж болохоор Урд хөрштэй холбогддог хамгийн дөт зам юм байна.
Үүгээр зогсохгүй уг боомт хийх хэсэгт монголын цэнгэг усны орд газар байдаг гэнэ. Х. Бадамсүрэн гишүүн Өмнөговиос сонгогдсон нутгийн угуул хүү. Мөн Өмнөговьд “Цагаан толгой” нүүрсний уурхайтай.
Тиймээс нүүрсээ зөөх гэж боомт нээх гээд байна уу. Эсвэл……………..ямар нэгэн санаархал байна уу гэдэг эргэлзээ, хардлага төрж байгаагаа ахмад офицерууд хэлсэн. Эргэлзэх шалтгаанаа хэлэхдээ Х. Бадамсүрэн гишүүн урд хөршид хэвлэгдсэн Өмнөговь аймгийн байршил бүхий номыг барьж яваад байгаа гэсэн мэдээлэлээр тэд хардлага төрөх болсон шалтгаанаа тоочлоо.
Мөн энэ талаар УИХ-ын аюулгүй байдлын зөвлөлд шаардлага мэдэгдэл хүргүүлэхээ хэлсэн. Мөн ахмад офцеруудын хаягаар Өмнөговийн иргэдээс багагүй захидал ирээд байгаа аж. Уг захидал Ц. Баярсайхан болон Х. Бадамсүрэн гишүүн нарын үйл ажиллагаа болон нутаг усныхаа талаар бичсэн гэнэ.
Х. Бадамсүрэн гишүүний энэ мэт үйлдлүүд үүгээр дуусахгүй, хэмээн тэд цааш нь Заамар сумын өнөөгийн байдлыг ярьж, нутаг усыг нь ухсан хэрнээ мөн л нөхөн сэргээлт хийгээгүй талаар гомдолоо ярьсан. “Монголроцветмент” нэгдэлд байхдаа олон уурхай ухаж , нөхөн сэргээлт хийлгүй орхисон , монголын газар нутгийг сүйтгэгч хэмээн нэрлэлээ .
Г. Гэрэлт
URL:




