МоАХ-ноос Ц.Мөнх-Оргилыг сэжигтнээр татах ёстой гэв
МоАХ-ны гишүүд өчигдөр долдугаар сарын 1-ний үеэр цагдаагийн удирдлагад ажиллаж байсан нөхөдтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд тус хэрэг явдалтай холбоотой хууль зүйн гаргалгаануудыг гаргаж, схемчлэн хэвлэл мэдээллийнхэнд танилцуулав.
Тэдний үзэж байгаагаар энэхүү хэрэг явдалд гол сэжигтнээр татах хүн нь тухайн үед Онц байдлын штабын дарга байсан ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил гэж үзжээ. Энэ хүнийг гэрчээр бус сэжигтнээр татах нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэдгийг МоАХ-ны хуулийн зөвлөх н.Пүрэвбаатар хууль зүйл заалтаар тайлбарласан юм. Тус байгууллагын зүгээс генерал хурандаа нарт гол анхаарлаа хандуулж байгаа нь бусад сэжигтэн холбогдогч байх хүмүүсээс нийгмийн анхаарлыг холдуулсан үйл явц гэдгийг мөн хэллээ.
П.ЧУЛУУН
URL:













