Өвөрхангайн МАХН-ын даргаар Г.Шийлэгдамба сонгогдсон байна

Өвөрхангай аймгийн МАХН-ын даргаар Г.Шийлэгдамба томилогджээ. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад улс төрийн томоохон албан тушаалыг хашиж, намдаа ч нэр хүндтэй нэгэн байсан. Харин Байгаль орчны сайдын албан тушаалаа өгснөөс хойш Г.Шийлэгдамба улс төрөөс хол байж, гадаад оронд суралцан мэргэжил дээшлүүлээд ирж буй юм. Ирсэн даруйдаа үзэл бодолдоо үнэнч гэдгээ харуулж Н.Энхбаярын толгойлж буй МАХН-даа орсон байна.

Ийн Г.Шийлэгдамба Өвөрхангай аймагт МАН-ын нэр бүхий албан тушаалтнуудыг урвуулж тэдэнтэй хамтран хэд хэдэн мянгатыг бий болгожээ. Тэгээд аймгийнхаа намын даргын албан тушаалыг авч, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ юм байна. МАХН-ын мянгатын гишүүнээр элссэн хүмүүс ч хуучин Ху, одоогийн МАН-ын гишүүд байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Л.ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих