Хүмүүс минь охидоо сайн харж хандаж байгаарай
Сайн байцгаана уу. Би энэ сайтын байнгын уншигч тэгээд өөрт тохиолдсон нэг муухай дурсамжаа бичмээр санагдаад яагаад гэвэл би энийг хэнд ч хэлдэггүй зөвхөн өөртөө хадгалдаг учраас хааяа хүнд хэлмээр байдаг ч нэгэнт өнгөрсөн асуудал болохоор яаж ч чаддаггүй. Энд бичвэл сэтгэл жаахан хөнгөрөх болуу ямар ч гэсэн бусадтай хуваалцмаар санагдаад… Би одоо 25 настай эмэгтэй одоогоос 17 жилийн өмнө юмуу даа 8 настай байлаа 2-р ангидаа дөнгөж ороод л намар байсан хичээл эхлээд удаагүй өглөө аав ээж маань намайг сэрээж хичээлдээ явдаг байлаа. Тэр өглөө аав ээж хоёр жаахан эрт сэрээд цаг зогсцон байсан болхоор хэд болж байгааг ч мэдэхгүй намайг сэрээгээд би босоод хичээлдээ явлаа угаасаа 2-р ангид орцон байсан болхоор ганцаараа явчдаг байлаа хичээлдээ сургууль ортол 20 мин алхдаг байсан байх өглөө эрт гараад л алхлаа тэгээд явж байтал өмнө нэг залуу ирээд чи хэний хүүхэд вэ? гэж асуухад нь би аавынхаа нэрийг хэлтэл аан би танай аавийг танина аавд чинь би мөнгөний өгөлтэй юм чамд өгчье бас нэг жаахан жимс өгөх гэсэн юм гэдэг байгаа би тэгэхэд хүүхэд болхоор дотроо их л дуртай тэр мөнгийг нь авч аавдаа аваачиж өгөөд тэр жимснээс нь иднэ л гэж бодохгүй юу нөгөө ахыг дагаад л алхлаа. Өглөө эрт байсан болхоор хүн амьтан бараг явахгүй жаахан зайтай манай хамаатний ах ангийнхаа хүүхдүүдтэй хичээлдээ явж байгаа харагдлаа би тэд нар дээр очиж хамт сургууль руугаа явсан бол тийм явдал болохгүй л байх байсан.Ингээд нөгөө залуу намайг дагуулж яваад нэг зайдуу газар байшингийн хонгил руу ор гэлээ би орох гэтэл цүнхээ үүрцэн байсан болхоор багтдаггүй тэгээд цүнхээ мөрнөөсөө аваад л тийшээ нь орлоо ороход мэдээж харанхуй хонгил тийшээ ороод л их айлаа гэтэл нөгөө залуу өмдөө тайлж нөгөөхөө харууллаа би ч ойлгож байгаа ч юм алга тэгээд л намайг хүчиндсэн юм даа. их л удсан санагдана тэгээд тэр дуусаад надад аймаар том хутга гаргаж үзүүлээд чи ингэсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү тэгвэл чамайг би хаанаас ч хамаагүй ахиад олно шүү гэж сүрдүүлсэн. ингээд би айгаад хэнд ч хэлээгүй юу болсон гэдгийг ч ойлгоогүй хүүхэд байсан болхоор үүнийг гэмт хэрэг ч гэж мэдэхгүй ер нь хүчиндэх гэдгийг ч мэдхгүй байсан болхоор ингээд л өнгөрсөн ядаж байхад надаас цус энэ тэр юу ч гараагүй болхоор хэн ч анзаараагүй хэрвээ гарсан бол хүн амьтан яаав ийв гээд сүйд болох байсан байх тэр үед одоогийнхоос нийгэм арай л өөр байсан болхоор 8 настай байсан ч гэсэн би юу болсныг ойлгоогүй одооны хүүхдүүд бол мэдэх байсан байх.
Ингээд хэдэн жилийн дараа би тэр хүнийг олсон юм манай тэнд ойрхон амьдардаг нэг залуу намайг учиргүй хараад байхаар нь би гайхаад хартал тэр залуу мөн байсан дараа нь яг тэр үед өмсч явсан хувцасаа өмсцөн явж байлаа ингээд би түүнийг мөн гэдийг таньсан боловч яаж ч чадаагүй жаахан том болохын хэрээр үүнийг гэмт хэрэг байсан гэдгийг ухаарч түүнийг цагдаад хэлээд бариулах юмсан гэж бодсон ч бас хэдэн жил өнгөрцөн байсан учраас бүтэхгүй байх гэж бодсон тэгээд ч хэн ч мэдэхгүй надаас өөр. Зэвүүн амьтан түүнийг бодхоор л дургүй хүрээд үзэн яддаг одоо ч гэсэн тэр муу новш хаа нэгтээ явж л байгаа даа хэрэг болсон үед түүнийг шоронд бариад хийсэн бол муу новш өдийд шоронгийн хүн л явж байгаа ш дээ хэн ч түүнийг нэг нүдээрээ ч харахгүй даанч тэр миний мэдэхийн олон жилийн өмнө сургууль төгсөөд бүр ажил төрөлтэй болсон гэж сонссон гэхдээ би тэр залууг сураглаад хайвал олох байх гэж боддог.
Заримдаа аав ээждээ ч гомддог яагаад тэр үед намайг хичээлд минь эрт явуулваа яг цагт нь явуулсан бол тэр муу новштой таарахгүй байсан даа гээл тэр явдалаас хойш миний нөгөөхөөс ногоондуу өнгөтэй юм их гарсан тэгээд л тэр чигээрээ явсаар би их сургуульд байхдаа найз залуутай болоод удалгүй БЗХӨ туссан байсан тэр үед найз залуугаасаа авчлаа гэж бодоод түүнээс салсан үгүй ч байж мэднэ учир нь би тэр залууд хүчнидүүлээд өвчин авсан байж болох талтай тэр нь аажмаар явсаар би өөрөө ч өвчин тараагч болсон байж магадгүй тэгээд би түүнээс салсаныхаа дараа би ч буруутай юм болуу гэж бодох болсон би өөр ямар ч хүнтэй унтаж хэвтээгүй болхоор өөрийгөө өмөөрч болох ч тэр явдлаас бас өвчтэй болсон байх гэж бодох юм даа. Тэгээд эмчлүүлсэн одоо ч гэсэн би өвчтэй юм шиг л санагддаг шинжилгээ өхөөр гайгүй л байдаг гэсэн ч нэг л сонин би итгэхгүй байна өөрийгөө бүрэн эдгэрсэн гэж.
За за одоо миний харамсаж явдаг зүйл гэвэл тэр үед ямар нэг өвчин аваад олон жил явсан байх гэж бодож байна тэгсэн бол миний бие л хайран байна даа юу ч болсийм билээ ямар ч өвчний эхлэл тавигдсан юм билээ гэдгээс л айж байна одоо ч сэтгэлд нэг л сэвтэй. тэгээд тэр залууг олж шоронд хийх ч өнгөрсөн ямар ч эд мөрийн баримтгүй нотолгоогүй өнгөрсөн хэрэг боллоо л доо заримдаа тэр мууг олж чадах юмсан гэж их боддог даанч бүтэхгүй байх л даа. Хүмүүс минь охидоо сайн харж хандаж байгаарай хэн нэг танихгүй хүнд итгэж болохгүй шүү. Нэг иймэрхүү явдал болсон юм заримдаа бодохоор үнэхээр дургүй хүрдэг ч аль болох мартаад л өнгөрснөөрөө биш өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй байхаа.
Эх сурвалж: cekc.mn
URL:













