“Эсэргүү” Н.Ганбямба
Ази номхон далайн орнуудын парламентчдын чуулга уулзалт анх удаа Монголд болж, гадаадын төлөөлөгчдийн хэлсэн үг болгонд (ялангуяа Солонгос, Хятад, Япон, Индонез, Австрали гэх мэт) протекционизмын эсрэг хамтрахаа илэрхийлж байлаа. Протекционизм гэдэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоод зах зээлээ хамгаалах механизм билээ гэтэл үүний эсрэг хамтран тэмцэх гэсэн үг л дээ. Харин Монголын төлөөлөгч “эсэргүү” Н.Ганбямба гишүүн тэдний эсрэг “Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоод хэрэгцээгээ хангана” гээд шал эсрэгээр нь туугаад хаяна билээ.
URL:





