СЕХ-ны дарга асан Б.Баттулга Эрдэнэтээс баяжиж, бvр шинэхэн амрагтай болжээ
МАХН-ын ялалтын төлөө гарамгай гавъяа байгуулсны учир СЕХ-ны даргаар ажиллаж байсан Б.Баттулгыг Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн хурган захирлуудын нэгнээр шагнасан билээ. Үнэндээ Б.Баттулга шиг сэтгэлийн хөдөлгөөнгvй, хөлдvv гэмээр зан төрхгvй хvн байсан бол тийм луйврыг хvлээн зөвшөөрч баталгаажуулж чадахгvй байсан. Тэр одоо байгуулсан гавъяаныхаа төлөөсийг хангалттай эдэлж байгаа. Учир юун гэвээс Эрдэнэтэд ажилд очно гэдэг нь хөрөнгө мөнгө гулгуулан хагартлаа баяжина гэсэн vг гэдгийг өнөөдөр захын нусгай ч андахаа больсон.
Vнэхээр ч Б.Баттулга ажлаа авангуутаа л нөгөөх шахаа энэ тэрийг ёстой улаан галзуу юм шиг хийж эхэлсэн гэдэг. Тvvнтэй гар нийлэн ажиллаж байгаа хvн нь “Симба” Ц.Батаагийн дvv гээд бод доо. Б.Баттулга захирал гэрт, гадаахаа мэдэхээ болитол баяжихаас гадна бие сэтгэлийн жаргалыг ч огоороогvй гэнэ.
Тэрбээр Эрдэнэтийн сайхан бvсгvйтэй учир ургуулж, олны нvдийг орой дээр нь гаргаж байгаа боловч намын томилолттой ирсэн захирлын талаар хэн ч, юу ч ярьж чадахгvй нь ойлгомжтой. Тийм ч учраас бурхангvй газар бумба галзуурна гэдэг шиг намаа ялуулсан бохир гавъяандаа эрдсэн Б.Баттулга даргын нөгөөх хөлдvv зан бvр гэсч шинэхэн амрагийн хайр, шахааны бизнесийн цулгар ашигт сэтгэл ханан арван наймт шиг л хийсч явах болсон гэнэ шvv.
Маш нууц
URL:




