Авто машины нийт үнэ болон татвар бодох

Нилээд олон хүн утсаар болон мессенжерээр авто машины үнэ, тээвэрлэлтийн зардал болон татварын талаар асуусан учир дараа дараачийн хүмүүст хэрэг болох болов уу гээд энэ бичлэгээ орууллаа.

Автомашины үнэ: АНУ-аас машин болон бусад бараа худалдан авахад “TAX” гэж худалдан авч буй барааныхаа 10%-ийг үнэн дээр нь нэмж төлдөг. Зарим үед хувь албан ёсны диллер биш хувь хүнээс автомашин авахад “TAX” төлөхгүй байх тохиолдол бий. Ингээд машины худалдан авах үнэ = машины веб сайт дээрх үнэ + 10% болж байна.

Автомашины тээвэрлэлтийн зардал: АНУ-аас УБ хүртэл 40тн-ын чингэлэг 5500$, 20тн-ын чингэлэг 4000$-оор ирдэг. Дээр нь бэхэлгээ болон бусад зардал 400 орчим $ болдог. Хэрэв 40тн-ын чингэлэгт 2 машин ачуулвал нэг машин 3000-3300 орчимд Улаанбаатарт ирнэ.

Автомашины татвар(moto.mn-ээс авав): 1. Гаалийн албан татвар. Гаалийн үнээс 5 хувь
2. Онцгой албан татвар
3.Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь
Жишээ-1: /Онцгой албан татвартай бараа/
Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 1400 ам..доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.
ГҮ – гаалийн үнэ
ГТ – гаалийн татвар
ОТ – онцгой татвар
БТ – бусад татвар
Т3 – НӨАТ-ын хувь
Т1 – Монгол улсын хил хүртэлх гарах тээврийн болон бусад зардал

ГТ=ГҮ*Т1
ГТ=(2100+1400)*1180*0.05=206500 төгрөг
Үүнээс, ГҮ=(2100+1400)*1180=4130000 төгрөг
1US$=1180 төгрөг гэж тооцов
Т1 / гаалийн татварын хувь/=5%

Уг машин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул 2006 оны онцгой албан татварын хуулийн дагуу 2000 ам.долларын онцгой албан татвар төлнө. / доорхи хүснэгтээс онцгой албан татварын хэмжээг харна уу/
НӨАТ=(ГҮ+ГТ+ОТ+БТ)*Т3
НӨАТ=((4130000+206500+(2000*1180)) *0.10=669650 төгрөг
Бүгд татвар=ГТ+ОТ+НӨАТ= 206500+ 2360000+669650= 3236150 төгрөг болж байна.

Доорх линкээс татвар бодох файлаа татаж аваарай.

Татвар бодох файл татаж авах

Эх сурвалж http://usacar.blog.banjig.net/post.php?post_id=29101


URL:

Tags:

Нэр: SvetascaRt Огноо: 5 June 2018

Когда вам быстро нужны копейки до получки, вы можете отправить запрос в мфо для получения займа на банковскую карточку.

На сегодняшний день на российском рынке очень знамениты кредиты на банковскую карточку, если кого-либо заинтересовал данный вопрос заходите на site для получения данных по онлайн займам.

Там mikrozaim.site все могут выбрать подходящие условия и отослать прошение никуда не выходя – все можно сделать онлайн. На сайте опубликованы только лучшие банковские организации и МФО, подтверждают заявки в 84 – 87 процентах случаев.

На площадке mikrozaim.site займы быстро без проверок

Сэтгэгдэл бичих