Салсан намын хоёр гишүүн халз тулжээ

УИХ-ын гишүүн Д.Очирбат өчигдөр Төрийн ордонд МАХН-ын ңарийн бичгийн дарга Т.Цогтой муудалцсан байна. Чухам юунаас болж хэрэлдсэн нь тодорхойгүй ч хонгилд таарсан тэд гар зөрүүлэхдээ тулж, бие биеэ мөрлөсөн дуулдана. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Очирбатаас тодруулахад “Тэр нөхөр шал согтуу над руу дайраад байсан” гэснээс өөр зүйл хэлэхгүй байлаа. Хувь хүмүүсийн хоорондын тааламжгүй харьцаанаас болсон уу эсвэл нам дундын зөрчлөөс үүдэлтэй юү. Ямартаа ч салсан намын хоёр гишүүн Төрийн ордонд халз тулаад авчээ.

М.ЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих