Олимпийн галыг Бэвид Бекхэм авч явна

Грекийн нийслэл Афин хотын “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд олимпийн галыг албан ёсоор шилжүүлэх ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ ажиллагаанд Английн гүнж Анна, Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс, “Лондон-2012″ олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коэ болон бусад албаны хүмүүс байлцах юм. Олимпийн гал шилжүүлэх ажиллагаанд мөн “Лос-Анжелес Гэлэкси”-гийн хагас хамгаалагч Дэвид Бэкхэм оролцож, Их Британи руу галыг шилжүүлэх юм байна.

Зуны XXX олимпийн тоглолтын галыг тавдугаар сарын 10-ны өдөр Эртний Олимлод асаасан билээ. Харин дараа нь бамбарыг Грекийн нутаг дэвсгэр дээгүүр авч ялахдаа нийт гурван мянган километр зам туулж Афины алдарт Акропольд хүргэжээ. Ариун хадан дээрх тахилын галыг өндрийн харайлтын тамирчин, 2012 оны дэлхийн аварга Димитрис Хондрокукис асаасан байна. Грекийн нутаг дэвсгэр дээр олимпийн гал авч явах хамгийн сүүлчийн тамирчин нь Хятадын гимнастикч Ли Нин бөгөөд тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн галыг асааж байсан нэгэн. Түүний гал шилжүүлэх ажиллагаанд оролцож байгаа нь өмнөх тоглолтууд хоорондоо уялдаатай гэдгийг бэлгэдэж байгаа гэнэ. Тавдугаар сарын 18-ны өдөр тусгай онгоцоор олимпийн галыг Лондонд авчрах бөгөөд 70 хоногийн дотор Английн нутаг дэвсгэр дээр 12800 километр замыг туулна. Олимпийн гал асаах ажиллагаа долдугаар сарын 27-ны өдөр болох юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР Т.БҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих