Д.Нинж: Д.Баасан лам яагаад зуурдаар нас барсныг Ц.Элбэгдорж маш сайн мэдэж байгаа
Өнгөрсөн Баасан гарагт Н.Энхбаярын байгуулж буй намынхан хэвлэлийн бага хурал хийлгэсэн билээ.
Тэд МАХН-ын ойг тэмдэглэх ажлын хэсгийг “ Тусгаар тогтнол “ эвсэл, “ Эрс шинэчлэл “ хөдөлгөөн, Ардын хянан шалгах хороо , МУНН, ҮШН -тай хамтран байгуулсан бөгөөд ойн үеэр “ Эх орон “ сэдэвт спорт урлагийн тэмцээн, “ Эх орон шударга ёс “ телевизийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлнэ гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.
Энэ үеэр Ардчиллын анхны 13-ийн нэг Д.Нинж :
С.Зоригийн хэргийн тухай ярьсан гэж намайг баривчилсан. Тэгэхдээ би хангалттай баримттай зүйл хэлсэн учир намайг буцаад сулласан. Энэ хэрэг илрэхэд их ойрхон болсон. Тийм ч учраас Ерөнхий прокурор энэ хэргийн илрүүлэлтийн үйл явцын тухай мэдээллийг нам дарж байна. С.Зоригийн үхлээс гадна нэг харамсалтай зүйлийг энд хэлмээр байна. Д.Баасан ламын үхэл бол аллага. Гэр бүлийнхэн нь ч хэлнэ. Энэнээс цааш нарийн ширийн юм одоохондоо хэлмээргүй байна. Тэгэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол энэ тухай хэнээс ч илүү мэдэж байгаа” хэмээн өгүүлсэн юм.
Х.Бадамгэрэл
URL:








