Л.Гүндалай cурталчилгааныхаа үеэр нутгийнхаа залууг хэвтэрт ортол нь зоджээ

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Xөвсгөл аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж яваад нутгийнхаа иргэдтэй зодолджээ. Зодолдох ч гэж дээ, үг сөрсөн нэгэн иргэнийг хамгаалагч нараараа бариулж байгаад хэвтэрт ортол зодсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Л.Гүндалай саяхан Хөвсгөл аймгийн Рашаант суманд сурталчилгаа хийж явах үедээ энэ хэргийг үйлджээ. Түүнийг сонгогчидтой уулзахаар ирэхэд нь нутгийн иргэд дургүйлхэж, олон жил худал ярьсан, юу ч хийдэггүй гэх мэтээр нэлээд үг сөрсөн юм байх.

Дахин сонгогдох эсэх нь эргэлзээтэй байхад ийм зүйл ярьсанд эрхэм гишүүн ихэд ундууцаж, сурсан зангаараа хэрэлдэж эхэлжээ. Олны үг оломгүй далай гэдэг шиг Рашаанд сумынхан Л.Гүндалай руу бөөнөөрөө дайрч, ширүүн үгээр булсан аж. Иймэрхүү байдалтай хурал тарсны дараа нутгийн иргэдийн ч, эрхэм гишүүний ч сэтгэл гонсгор үлджээ.

Харин шартай гишүүн Л.Гүндалай үг сөрж, нутгийн иргэдийг уриалж, хурал үймүүллээ гэсэн шалтгаанаар үг хэлсэн залууг зодож, хүнд гэмтэл учруулсан байна. Хохирогч гомдол гаргасан тул энэ хэрэг Хөвс­гөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа ажээ. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хувьд сав л хийвэл хэрүүл хийж, хүн доромжлон, эмэгтэй, эрэгтэй гэлгүй зо­дож, зодуулж явдаг нэгэн.

Тэрбээр    Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатартай зодолдсон хэргээр сайдын суудлаас огцорч байсан удаатай. Түүнийг Засгийн газрын бодлогоос зөрж, гадаадын хөрөнгө оруулалттай И.Эрдэнэбаатартай зодолдож, сайд хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан, эрүүл мэндийн бодлогын залгамж холбоог алдагдуулсан, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нэр хүндийг гутаан доромжилж,    эмч өвчтөн хоёрыг харилцааг муутгасан зэрэг үндэслэлээр Засгийн газраас «хөөж» байсан юм. И.Эрдэнэбаатартай зодолдох ч яах вэ, эрчүүдийн хоорондох явдал гэж бодъё.

Гэтэл 2009 онд мань хүн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонг УИХ- ын чуулганы танхимын гадна зодож, ямар арчаагүй эр хүн гэдгээ харуулж, харин ч нэг булайгаа дэлгэсэн. Тухайн үед энэ талаар дэд сайд Ж.Цолмон хэлэхдээ «Л.Гүндалай гишүүн чуулганы танхимаас гарч ирээд шууд л «Чи миний оруулсан асуудлыг    батлаад өгчихгүй яасан юм» гээд орос, монгол хараалын үгнүүдээ урсгасан. Би хариуд нь «УИХ-ын гишүүн байж Төрийн ордонд ийм ёс зүйгүй авирлаад байхдаа яадаг юм» гэтэл намайг цохисон. Өөрөө болохоор намайг дохиогүй гээд байгаа. Тэр оруулаад өг гэж шахаад байсан асуудал үнэндээ хууль бус» хэмээн мэдэгдэж байв.

Хэдийгээр Л.Гүн­далай «Ийм зүйл болоогүй! би эмэгтэй хүнд гар хүрдэг арчаагүй хүн биш» хэмээн улайм цайм мэлзэж байсан ч тэр шөнөө дэд сайд Ж.Цолмонгийн утас руу «I am so sorry» гэсэн мессэж явуулсан байдаг. Энэ мэтээр Л.Гүндалай шүүх цагдаадаа тулсан билээ. Харин саяхан нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Ц.Сэдванчигтайгаа нийлж,    Хөвсгөл аймгийн АН-ын эмэгтэй гишүүнийг хэвтэрт . ортол нь зодсон. Хөвс­гөл аймгийн АН-ын дарга Л.Гүндалай нутагтаа, аймгийнхаа намд хийсэн бүтээсэн зүйл байхгүй болохоор албан тушаал, авлига, ашиг сонирхлын зөрчил- тэй Л.Гүндалайг нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэн. Улмаар түүнийг Хөвсгөл аймгийн АН-ын дар- гаас огцруулахаар зүтгэсэн байна.  Харин Л.Гүндалай өөрийг нь нэр дэвшүүлэхгүй, намын даргын суудлаас авч хаях гэлээ гэдэг шалтгаанаар намын- хаа эмэгтэй гишүүнийг зодсон билээ.

Л.Гүндалай ги­шүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд Хөвсгөл аймгийн АН-ын даргаар ажиллахдаа ээлжит хурлуудаа цагт нь хуралдуулаагүй, санхүүгийн тайлангаа тавиагүй, намын байрыг дур мэдэн зарж үрэгд үүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан аж. Энэ байдлыг нь хурал дээр ил тод шүүмжилсэн эмэгтэйг олны өмнө хэвтэрт ортол нь зодож гэмтээсэн. Зодуулсан эмэгтэй  хүнд гэмтэл авсан учраас эмнэлэгт хэвтэж, эрхэм гишүүний танхайн хэрэг аймгийн Цагдаагийн хэлтэст шилжсэн юм.

X а м г и й н сонирхолтой нь эрхэм гишүүн Л.Гүндалай хурал дээр танхайрч, эмэгтэй хүн-зодож байхад зэрэгцэн сууж байсан намын нөхөр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нь зүв зүгээр хараад сууж байсан гээд бод доо. Энэ хэргийн дараа «Ёстой л дугуй дугуйгаараа холбогдсон арчаагүй хүмүүс юм даа» хэмээн хөвсгөлчүүд үнэн голоосоо жигшсэн байна.

Мууд муухай, муу- хайд улцан нэмэр гэдэг шиг урдаа рейтинг муутай Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар эмэг­тэй, эрэгтэй гэлгүй хүн зодож танхайрснаар дахин УИХ-д  сонгогдох горьдлого үндсэндээ алга болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих