Шинэ парламентад 37 гишүүн улирч үлдэнэ
Одоогийн УИХ-ын 76 гишүүнээс 37 нь улиран сонгогдож шинэ парламентад үлдэхээр болжээ. Бүрэн эрх нь дуусаагүй байгаа гишүүдээс Р.Раш, С.Баяр, Ш.Сайхансамбуу, Батж.Батбаяр, С.Ламбаа, Д.Энхбат нар УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй юм. Мөн Э.Бат-Үүл нийслэлийн сонгуульд өрсөлдсөн тул нийт долоон гишүүн УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй. Үлдсэн 69 нь дахин нэр дэвшсэнээс 37 нь улирч 32 нь унажээ. Шинэ парламентын 37 нь хуучин, 39 нь шинэ гишүүд байх нь. Шинэ гишүүдийн олонхи нь УИХ-д анх удаа сонгогдож байгаа аж.Гэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт болох дахин санал хураалтын дүнгээс шалтгаалан энэ тоо өөрчлөгдөж магадгүй юм. Урьдчилсан байдлаар Сонгинохайрхан дүүргээс АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр сонгогдох магадлал өндөр байна.
Н. Дагдан/www.now.mn/
URL:




