Эрх чөлөөний хөшөөг Парист шилжүүлжээ
Эрх чөлөөний орон Америкчуудын бэлгэдэл болсон “Эрх чөлөөний хөшөө”-ний анхны хүрэл хувилбарыг сэргээн засварлаж Парис хотын “Musee d’Orsay” музейд байрллуулжээ. Хөшөө музейн байнгын үзмэр болох юм байна.
Энэ тухай Францад суух АНУ-ын бүрэн эрхт элчин сайд Чарльз Ривкин музейн захирал Гви Коживалд хандан “Энэ нь хоёр улсын нөхөрлөлийг бэлэгдэж байгаа бөгөөд энэ түүхэн тэмдэглэлт үед миний бие элчин сайдын албыг хашиж байгаадаа үнэхээр баяртай байна” гэж хэлжээ.
Фредерик Огюст Бартольди 1886 онд Америкийн тусгаар тогтнолд зориулж энэхүү хөшөөг урласан бөгөөд гурван жилийн дараа “Эрх чөлөө ертөнцийг гэрэлтүүлнэ” нэртэй энэхүү хөшөөний жижигрүүлсэн, хүрэл хувилбарыг Францын хувьсгалын зуун жилийн ойд зориулан бүтээж байжээ. Хоёр хоногийн дараа АНУ-ын тусгаар тогтнолын баяр болох юм.
Г.Ангараг /www.now.mn
URL:




