Тагнаж, чагнасан гэнэ үү?
Ховд аймаг сүүлийн үед “Гаалийн Адьшаа” хэмээн учиргүй баян, нутаг усандаа хайртай нэг хүнтэй болчихоод байгаа.
Сүүлийн хэдэн жил Ховдыг хөндлөн гулд тойрсон нутгийн хүү УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд ялагдал хүлээжээ. Гэвч түүний хувьд их л гомдолтой байна. Тэрбээр “Нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа, үйлдлүүдийг багагүй хийсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төрийн 10-аад машин унаж, аймгийн цагдаагийн байгуулагатай хамтран зам хааж, сонгуулын сурталчилгаа хийж байсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бие даан нэр дэвшигчийг сонгохгүй байхыг уриалж, бие даагчийг баллуурдах ажиллагаа явуулж байсныг Ховдын олон мянган сонгогч гэрчилнэ. МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАХН-МҮАН-аас нэр дэвшигч Д.Батцогт хоёр энэ хугацаанд гэр бүлийн улс төр хийж байсан. Мөн бидний сонгуулийн сурталчилгааны байранд их хэмжээний чагнах төхөөрөмж суурилуулсан байсныг илрүүлсэн” хэмээн мэдэгдлээ.
URL:




