Радиогийн тавьсан агсам

Сонгуульд ялагдсан нам, ялагдсан нэр дэвшигчдийн хэрүүл мөд дуусдаггүй бололтой. Энэ нь аргагүй.

Монголчууд шартай, бардам хүмүүс учраас хэзээ хойно ч гэсэн ялагдлаа хүлээн зөвшөөрч болдоггүй бололтой. Ганцхан жишээ гэхэд л Монголын цорын ганц сансрын нисгэгч хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа Булган аймгийн уугуул. Гэвч тэрбээр одоогоос бараг арваад жилийн өмнө  Булган аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдчихсан аж.

Үүнд одоо хүртэл бухимдах хүмүүс цөөнгүй байдаг гэнэ. Тэдний нэг нь яруу найрагч Зундуйн Дорж. “Сансрын нисгэгч уг нь ялах байсан юм. Гэтэл Булган аймгийн урд талын гурван сумынхан санал өгөөгүй. Би тэр  гурван сумынханд радиогоор хоёр удаа агсам тавьж, нэг удаа очиж хэрэлдэж, зодолдсон. Одоо ч гэсэн гомдолтой байдаг” хэмээн ярьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих