Ц.Нямдорж ард түмний нэгэн адил болов
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хооронд нэлээн маргаан өрнөж байсан. Хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасанхэргээр анхан шатны шүүхээр шийдүүлж Ц.Нямдорж гишүүн Х.Баттулга гишүүнээс уучлалт гуйх хэрэгтэй гэж гарсан. Ц.Нямка сайд маань уучлалт гуйхгүй гэж гүрийн давж заалдсан ч тусыг эс олов .
Энэ мэт хоёр удаа уучлалт гуйх хэрэгтэй гэж гарчихаад байхад Ц.Нямдорж гүрийсээр л байв. Тэгтэл өчигдөр Ц.Нямдорж Х.Баттулгатайгаа Төрийн ордонд тааралдаж, Ц.Нямдорж сайд маань ч “Монголын ёс байна даа алив нэг гар барьчихъя” гэжээ.
Харин өөдөөс нь Х.Баттулга гишүүн гар барьж “Танай нам иймхэн юмнаас болж хурал хаях юм. Хуралдаа суучих хэрэгтэй шүү дээ” гэхчлэн ярьж гарчээ. Гэтэл сайд Ц.Нямдорж “Мэдэхгүй юм даа, бид чинь ард түмний л нэгэн адил болсон” хэмээн хээв нэг хэлж байсан аж.
URL:













