Вьетнам улс манай нийгмийн даатгалын салбартай хамтарна

Вьетнам улсын Нийгмийн хөдөлмөрийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 22-28-нд Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд тус улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд, Вьетнамын Нийгмийн даатгалын газрын дарга ноён Ли Бач Хон, тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт зочилж, талуудын хамтын ажиллагаа, энэ салбар дахь тогтолцооны шинэчлэл, саад бэрхшээлийн тухай санал солилцсон байна.

Энэхүү уулзалтын үеэр ноён Ли Бач Хон “Вьетнам болон Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо адил байгаа учраас хамтран ажиллаж, шинэ шийдэл нэвтрүүлэхэд санал солилцоход амар” болох тухай онцолсон байна. Олон жилийн найрамдал харилцаатай манай хоёр улс “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т 2006 оны 12 сарын 6-ны өдөр гарын үсэг зурж байсан түүхтэй юм байна. Түүнээс хойш санамж бичгийн хүрээнд харилцан туршлага солилцох, танилцах арга хэмжээг ийнхүү ес дэх удаагаа зохион байгуулж байгаа ажээ.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих