Аравдугаар сар гартал махны үнэ өсөхгүй
Мах гэж нэг толгойны өвчин байх. Бараг 10 мянган төгрөгөөр худалдаж авах шахаж байна. Яг одоогийн байдлаар Баянзүрх зах дээр мах ийм үнэтэй байгаа юм.
Үхрийн мах (гуяны цул) 9200-9500 төгрөг
Үхрийн мах (нуруу сээрний цул) 7500 төгрөг
Үхрийн мах (ястай) 7000 төгрөг
Хонины мах (цул) 7300 төгрөг
Хонины мах (ястай) 6500 төгрөг
Ямааны мах (цул) 7100 төгрөг
Ямааны мах (ястай) 5600 төгрөг
Ченжүүдийн ярианаас сонсоход малчид хүүхдүүдийнхээ сулгалтын төлбөр, хичээлийн бэлтгэл гээд хоттой мал руугаа харах цаг болж байгаа. Тиймээс аравдугаар сар гартал махны нийлүүлэлт сайн. Энэ утгаараа махны үнэ өсөхгүй юм гэнэ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/
URL:













