Монголд 1000 гаруй хүн ДОХ-ын халдвар тээсэн үү?

Өнгөрсөн зургаан сард монголд ДОХ-ын халдвар тээгчдийн тоо 110-д хүрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байсан. Тухайн үед Халдвар авсан хүн нь 25-29 насны эрэгтэй, эрхэлсэн ажилгүй залуу байсан билээ. Тэгвэл саяхан энэ тоо нэгээр нэмэгдэж 111-д хүрсэн талаар  ХӨСҮТ албан ёсоор мэдэгдлээ. Халдвар тээгч нь мөн л эрэгтэй хүн бөгөөд уг халдварыг бэлгийн замаар авчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан бус судалгаагаар нэг ДОХ-той хүний цаана 100 тээгч байдаг гэдэг. Тэгэхлээр монголд албан ёсоор илрээгүй мянга гаруй хүн байж болохыг үгүйсгэх аргагүй юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих